2013-2014 оны хичэлээлийн жил дуусах шатандаа орж байна. Энэ хичээлийн жилд бүх ангиуд буюу бага, дунд, ахлах ангийнхны амралт зэрэг эхэлнэ. Өөрөөр хэлбэл, ирэх сарын 6-нд хичээл нь дуусч долооноос зуны амралт нь эхлэх аж.
Өвлийн буюу хоёрдугаар улирлын амралтаар нийслэлийн сургуулиуд бага анги нь таван долоо хоног, орон нутгийн бага ангиуд дөрвөн долоо хоног амарсан. Харин гуравдугаар улирлын амралт нь хотод нэг долоо хоног, хөдөө орон нутгийн сурагчид хоёр долоо хоног амарсан юм. Тэгэхээр хичээллэх долоо хоногоо тооцохоор бүгд ижил байгаа аж. Тиймээс дөрөвдүгээр улирлын буюу зуны амралт хот хөдөө гэж ялгагдахгүй бүгд нэг өдөр амарч байгаа ажээ.