logo
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2014/05/17
Өнөөдрийн байдлаар Хангай нуруунаас усжих Хойдтамир, Урдтамир, Хэнтэй нурууны Хараа, Тэрэлж, Сөгнөгөр, Хурх, Хэрлэн голын адаг, Хархираа, Түргэний уулсаас эхтэй Намир, Хангилцаг, Хариг зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдсэн байна. Хангай нурууны өврийн Тээл, Хомын хоолой болон Хэнтэй нурууны зүүн хажуугийн Хурхын гол үерийн түвшинг 5-25 см, Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хангай нурууны арын Идэр, Урдтамир, өврийн Буянт, Хожуул, Завхан, Байдраг, Онги, Хэнтэй нурууны баруун хажуугийн Хүдэр, Шарын гол, Ерөө, Сэлбэ, Улиастай, Туул, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон, Хэрлэн, Их хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчимд болон Алтай нурууны Буянт, Увс нуурын савын Хархираа, Түргэн, Сэлэнгэ мөрний адгаар олон жилийн дундаж түвшинг 10-50 см тус тус давсан байна. Өнгөрсөн өдөр орсон хур тунадасны нөлөөгөөр Алтай, Хангай, Хөвсгөлийн нуруунаас усжих гол мөрний усны түвшин ирэх өдрүүдэд нэмэгдэх тул дээрх голууд болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаас эхтэй гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
 

Ус судлалын сектор


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш