logo
АСА циркийн өргөтгөлд тээврийн хэрэгслийн татвар хураах нэг цэгийн үйлчилгээ нээгдлээ

АСА циркийн өргөтгөлд тээврийн хэрэгслийн татвар хураах нэг цэгийн үйлчилгээ нээгдлээ

2014/05/19
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн  албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашиглсаны төлбөр хураах ажил 5 дугаар сарын 31-нд дуусна. Тээврийн хэрэгслийн татвар, төлбөр хураах ажлыг иргэдэд аль болох чирэгдэлгүй хүргэх зорилгоор дүүрэг бүрт нэг цэгийн үйлчилгээ ажиллуулж байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд 25 байршилд нэг цэгээр үйлчилгээ үзүүлж байна.  Мөн нийслэлийн Татварын газраас тээврийн хэрэгслийн татвар, төлбөр хураах ажил дуусах гэж байгаатай холбогдуулан Сүхбаатар дүүргийн 3-р хороо АСА циркийн өргөтгөл, Автотээврийн үндэсний төвийн шилжилт хөдөлгөөний байранд нэг цэгийн үйлчилгээг нээж амралтын өдрүүдэд 09:00-18:00 хүртэл ажиллуулахаар болжээ. Энэхүү нэг цэгийн үйлчилгээгээр тээврийн хэрэгслийн эзэмшигч та бүхэн дүүрэг харгалзахгүйгээр үйлчлүүлэх боломжтой юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш