Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажил энэ сарын 31-нд дуусна. Тээврийн хэрэгслийн татвар, төлбөр хураах ажлыг иргэдэд аль болох иргэдэд чирэгдэлгүй болгох зорилгоор дүүрэг бүрт нэг цэгийн үйлчилгээ ажиллуулж байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд 25 байршилд нэг цэгээр үйлчилгээ үзүүлж байгаа юм. Мөн нийслэлийн Татварын газраас тээврийн хэрэгслийн татвар, төлбөр хураах ажил дуусах гэж байгаатай холбогдуулан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо АСА циркийн өргөтгөл, Автотээврийн үндэсний төвийн шилжилт хөдөлгөөний байранд нэг цэгийн үйлчилгээг нээж амралтын өдрүүдэд 09:00-18:00 хүртэл ажиллуулахаар болжээ.Дашрамд дурдахад энэхүү нэг цэгийн үйлчилгээгээр тээврийн хэрэгслийн эзэмшигчид дүүрэг харгалзахгүй үйлчлүүлэх боломжтой гэнэ.