Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Улиастайн голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар нийслэлийн тусгай хамгаалалтад авах тухай” асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа.
Улиастай гол нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд харъяалагддаг бөгөөд Улиастайн амны баруун зүүн салаа, Бурхант хошуу, Баянгол, Шарын ам, Химит, Баянбулаг, Богины ам, Бардаагийн амны нийт 22818,1 га газарт хамрагдана. Сүүлийн жилүүдэд Улиастай голын эхэнд суурьшил үүсч, хүний сөрөг үйл ажиллагаанаас шалтгаалан эко систем нь доройтож байгаа тул экологийн тэнцвэрт байдлыг хангах, Туул голын үндсэн цутгал голын нэг эхийг хүний сөрөг үйл ажиллагаанаас хамгаалах зайлшгүй шаардлагатай байгааг албаныхан мэдээллээ. Нөгөөтэйгүүр Улиастай гол нь хойноос урагшаа намссан байрлалтай, уулархаг газрын гадарга ихтэй учраас хөрс ус нь бохирдохын хирээр Туул гол болон төвийн усанхангамжийн худгуудын ус бохирдож болзошгүй эрсдэл бий болжээ.
Биологийн төрөл зүйлийн хувьд усны болон ойн сав бүхий газарт нь үнэг, чоно, гахай, туулай, хярс, хэрэм зэрэг амьтад суурьшин амьдарч хандгай, буга, бор гөрөөс, хүдэр, ирвэс гүйдлээр үзэгддэг байна. Мөн 35 төрлийн эмийн ургамал ургадаг. Тиймээс хамгаалалтад авснаар эдгээр амьтан, ургамлын амьдрах нөхцөлийг бүрдүүлэх боломж бүрдэх юм. Хамгаалалтад авахдаа онцгой, аялал жуулчлал, хязгаарлалтын гэсэн гурван бүс тогтоож, “Ойн тухай”, “Усны тухай” хууль тогтоомж, “Улиастай голын эх” байгалийн цогцолборт газрын хамгаалалтын дэглэмийг мөрдүүлэн ажиллана гэж нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ хэллээ.
Өнөөдрийн байдлаар тус газарт Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009-2012 онд гаргасан захирамжуудаар нийт 291 иргэнд ахуйн зориулалтаар газрын эрх олгосноос 24 айл онцгой , 73 өрх аялал жуулчлалын бүсэд хамрагдан онй сан бүхий газрын нөхөн төлжих бүс, усан сан бүхий газрын хамгаалалтын бүсэд суурьшин амьдарч байна. Энэ нь хамгаалалтын бүсийн дэглэм болон “Ойн тухай хууль”-ийн 8.6-д заасныг ноцтой зөрчжээ. Эдгээр айл өрхүүдэд газар өмчлөх эрх олгоогүй, үл хөдлөх хөрөнгө нь баталгаажаагүйн зэрэгцээ ихэнх нь газар нь газар эзэмших эрх аваагүй байна. Тухайн үеийн дүүргийн Засаг даргын захирамж гаргасан үйлдэл нь холбогдох хууль, журмыг мөн зөрчсөн үйлдэл болж байгаа юм.
Гурван бүсээр тогтоосон газрын хязгаарлалтын бүсэд газар эзэмшигч бусад айл өрхүүд нь уламжлалт мал аж ахуй эрхлэх эрхтэй болох бол онцгой, аялал жуулчлалын бүсэд иргэн болон аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэхийг хязгаарлахаар тооцжээ. Мөн хамгаалалтад авах 22818,1 га газарт нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгох 52 байршлын 7-д тусгагдсан 141,6 га газар хамаарагдаж байгаа. Тиймээс үүнийг НИТХ-ын тогтоолд өөрчлөлт оруулан, иргэдэд олгох газраас хасах санал оруулахаар төлөвлөсөн байна.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Нэгэнт тухайн үеийн дүүргийн Засаг дарга захирамж гарган газрын эрх олгосон иргэдийг хууль бусаар суурьшиж байна гэж буруутгах аргагүй. Тиймээс хамгаалалтад авсны дараа тухайн иргэдтэй зөвшилцөж аль болох эрхэнд нь халдахгүй байдлаар шийдвэрлэх хэрэгтэй” гэсэн саналыг гаргасан. Уг асуудлыг хэлэлцээд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дээрх саналыг тусган, нийслэл Улиастайн голын эхийг тусгай хамгаал