СБД-ийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Боловсролын хэлтэс, Улаан загалмайн хороо, Дэлхийн Зөн Олон улсын байгууллагатай хамтран“Говийн Мазаалай ” өсвөрийн аврагч тэмцээнийг зохион байгуулж байгаа билээ.
Уг тэмцээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хамрагдах юм. Тэмцээний гол зорилго нь сурагчдад аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгоно хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
Тэмцээнээс сурагчид үүсвэрлэн гарч байгаа галыг унтраах, газар хөдлөлтийн бэлэн байдлыг хангах аргачилалд суралцах аж.
Мөн анхны тусламж, түүний ач холбогдол, үзүүлэх журам үе шат, анхаарах зүйлсийн талаар мэдлэгтэй болох бөгөөд гамшгийн үед өөрийгөө хамгаалах болон бусдад туслах чадвартай болох юм.
Сургууль тус бүрээс 10 сурагчийн бүрэлдэхүүнтэй баг оролцох “Говийн Мазаалай ” тэмцээний сүүлийн 3-р сургууль, 16-р сургууль, 2-р сургуулийн тэмцээн өнөөдөр болно.