09:00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
09:00 цагаас "Energy-Mongolia-2014" олон улсын хурал Туушин зочид буудалд эхэлнэ. Хуралд Эрчим хүчний сайд М.Сономпил, дэд сайд Д.Доржпүрэв, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт болон УИХ-ын болон Засгийн газрын гишүүд оролцоно.
09:00 цагаас "Боловсролын чанарын шинэчлэлийн бодлого, хэрэгжилт - Насан туршийн боловсрол" семинар Бишрэлт зочид буудлын хурлын бага танхимд эхэлнэ. Утас: 88027357
09:00 цагаас Монгол-Тайванийн 13 дахь удаагийн худалдаа, эдийн засгийн уулзалт МҮХАҮТ-ын 507 тоот өрөөнд болно. Утас: 99020785
10:00 цагаас Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд.
11:00 цагаас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Италийн АИФО төрийн бус байгууллагаас тусгай хэрэгцээт боловсролын байгууллагад суралцаж байгаа хүүхдүүдийн дунд "Бид гэр бүлдээ хайртай" өдөрлөгийг Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулна. Утас: 99095302
11:10 цагаас Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Худалдаа хөгжлийн банкнаас Diners Club, Discover картуудыг төлбөрт хүлээн авдаг болсон тухай хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:30 цагаас НИТХ-ын зарим төлөөлөгчид СХД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан Хүүхэд харах үйлчилгээний загвар төвтэй танилцана.Утас: 88781218, 325044
12:00 цагаас “В” продакшн 2014 оны шинэ уран бүтээлийн нээлтийн талаар “Blue sky” цамхагийн “Diamond” танхимд хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн бага хуралд “В” продакшны захирал, төрийн соёрхолт, дуучин Д.Болд, “Бид4”, “Гурван охин” зэрэг хамтлагууд оролцож ая дуугаа өргөх юм. Утас: 96696674
12:30 цагаас аймгийн төвүүдэд ДС барих гэрээнд Засаг дарга нартай Эрчим хүчний сайд гарын үсэг зурах ёслол Туушин зочид буудалд болно. Утас:99773800 88008516
14:00 цагаас Монгол улсад Радио өргөн нэвтрүүлэг үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулсан "РАДИО МОНГОЛД" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Гадаад Харилцааны Яамны Зөвшилцөл танхимд болно. Утас: 99088881
14:00 цагаас Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Нийслэлийн иргэдийн сэтгэл ханамжийн судалгааны дүн, Хөрөнгө оруулалтын журмын төсөл, Ургах наран хорооллын дэд бүтцийн тухай, Хан-Уул дүүрэгт төлөвлөгдсөн сургууль, цэцэрлэгийн байршлын талаар, Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Утас: 91040607, 325044