Ирэх зургаадугаар сарын 1-ээс эхлэн хүүхдийн эрхийн зөрчлийн мэдээлэл хүлээн авч, туслах зорилготой Хүүхдийн тусламжийн утсыг 24 цаг ажиллуулж эхлэхээр болов. Тус тусламжийн утасны зөвлөхүүд нь дуудлага бүрийн дагуу хүүхдэд шаардлагатай үйлчилгээг түргэн шуурхай, шат дамжлага багатай хүргэх, үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцыг чанд хадгалах зарчимаар ажиллах юм. Одоогоор 1979 дугаарын утсаар дуудлага хүлээн авч байгаа ба цаашид 108 дугаарт шилжих энэхүү тусламжийн утас нь үнэ төлбөргүй, Монгол Улсын хаанаас ч холбогдох боломжтой аж.