Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн зүйл заалтуудыг үндэслэн зарлиг гаргаж, цөмийн хаягдлын асуудлаар Засгийн газарт чиглэл өглөө. Уг зарлигаар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зохих шийдвэргүйгээр цөмийн хаягдлын асуудлаар бусад улс орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллах, Монгол Улсын нэрийн өмнөөс аливаа яриа хэлэлцээ хийх, гэрээ хэлцэл байгуулах, баримт бичиг үйлдэхийг хориглосон байна.
Мөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдлыг хадгалах, түр байршуулах, булшлах зорилгоор импортлох, хил дамжуулан тээвэрлэх үйл ажиллагаа явуулахыг хориглосон Монгол Улсын хууль тогтоомжийн зүйл, заалтыг тууштай мөрдөж ажиллахыг Засгийн газарт чиглэл болгожээ.
Засгийн газарт чиглэл өгсөн уг зарлигт хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд мөн гарын үсэг зурсан байна.
Shuum.mn