logo
Умард Солонгосын хүүхдүүдийн тал хувь нь өлсгөлөнгөөс үүдсэн өвчтэй

Умард Солонгосын хүүхдүүдийн тал хувь нь өлсгөлөнгөөс үүдсэн өвчтэй

2011/09/14
Умард Солонгосын ирээдүй болсон Чоу хүү 4 настай. Чоу хэт тураалд орж, эцэж туйлдснаас бусад хүүхдийн адил босч гүйж, харайж чадахгүй болжээ. НҮБ-ын хүнсний хөтөлбөрийн төлөөлөгч Умарс Солонгост айлчилж, нийт хүүхдийн 50 хувь нь өлгсгөлөн тураал, ундны бохир уснаас үүдэлтэй арьсны өвчтэй, гурван хүүхдийн нэг нь хатингаршилтай байгааг тогтоожээ.
Мөн өнгөрсөн жилийн хүйтэн хахир өвөл, зуны бороо ус, үерээс болж Умардчууд хангалттай ургац авч чадахгүйд хүрээд байгаа юм. Энэ жил бараг бүх цагаан будааны талбай усанд автаж, тариан талбай нь сүйрчээ. Чён Дан муж цагаан будааны талбайныхаа 60 хувийг үерийн усанд алдсан байна. Оршин суугчдын орон байр үерийн усанд автаж, зам барилга гүүр нуржээ. Зарим оршин суугчид хулдаасан дээр унтаж, хоног төөрүүлж байна. НҮБ-ын хүнсний хөтөлбөрөөс  Умард Солонгост илгээсэн хүнсний тусламж хүрэх газраа хүрэхгүй, эрх баригчид болон цэргийнхэн замаас нь хүртээд байна гэж үзсэн учир НҮБ тусламжаа түр зогсоогоод байсан. Харин энэ удаад НҮБ-ын ажилтнууд хөдөө орон нутгаар өөрсдөө хамт явж хүнсний тусламж, өлсгөлөнгийн аюулд ороод байгаа иргэдэд тусламж хүрч байгаа эсэхэд хяналт тавьж байна. 11 мянган тонн үр тариа Умард Солонгос руу ачигджээ. Есдүгээр сарын эхээр АНУ 900 мянган долларын өртөг бүхий хүнсний тусламж, хөнжил, эм тариаг коммунист улс руу илгээсэн байна. Гадаадын хүнсний тусламж хэрэгтэй байгаа хүмүүст хүргэгдэлгүй эрх мэдэлтнүүд болон цэргийн албан хаагчдад очиж байгаад АНУ санаа зовж байгаа ч цаашид нэмж тусламж илгээх үгүйгээ хараахан шийдээгүй байна. НҮБ-ын гаргасан судалгаагаар Умард Солонгосын нэг хүний хүнсэнд өдөрт хэдхэн ширхэг төмс ноогдож байгаа нь урьдныхаас гурав дахин багассан үзүүлэлт юм байна. Цаашид хүнсний тусламж нэмж илгээхгүй бол хүүхдүүд тураалаар хорвоог орхиход ойрхон болжээ.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш