СБД-ийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилгыг буулгана
2014/05/24
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилгыг буулгаж оффис-үйлчилгээний барилга барихаар болжээ. Тус барилга нь анх 1946 онд баригдсанаас хойш өнөөг хүртэл их засвар хийгээгүй бөгөөд барилгын хийц, бүтээц, инженерийн шугам сүлжээний одоогийн төлөв байдал нь, барилга байгууламжид тавих шаардлагыг хангахгүй, ажиллах орчин нөхцөл хангалтгүй болсон тул Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийн дагуу хуучин барилгыг буулгахаар болсон байна. Газрын түвшнээс доош хоёр давхар автомашины зогсоолтой нийт 12 150 м2 талбай бүхий 15 давхар барилга барилгыг “Асар Өргөө” ХХК нь гурван жилийн хугацаанд өөрийн хөрөнгөөр барьж 2016 оны ашиглалтад оруулах юм. Шинээр барьсан барилгын 4 114 м2 талбайг үнэ төлбөргүйгээр Нийслэлийн өмчид шилжүүлэн, үлдсэн талбайг өмчлөн ашиглахаар концессийн гэрээнд тусгасан байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.