09:00 цагаас МҮХАҮТ Австрийн Эдийн засгийн танхимын хамтран зохион байгуулах “Монгол Австрийн бизнес уулзалт” МҮХАҮТ-ын 507 тоотод болно. Утас: 324394, 99020785
09:00-12:00 цагийн хооронд Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнд “БЭЛГИЙН ДАРАМТААС АНГИД, АЮУЛГҮЙАЖЛЫН БАЙРНЫ ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛЭХ НЬ” сэдэвт хэлэлцүүлгийг Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх эмэгтэйчүүдийн ТББ-уудын Эвслээс Жендэрийн Үндэсний Хороотой хамтран зохион байгуулна. Хэлэлцүүлэгт УИХ-ын Нийгмийн бодлого,боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн төлөөлөл, Хөдөлмөрийн яам, ХАХНХЯам, Боловсрол шинжлэх ухааны яам, Хууль зүйн яам, Төрийн албаны Зөвлөл, Жендэрийн Үндэсний хорооны ажилтанууд Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн боловсруулах ажлын хэсэг, ХЭҮК, МҮЭ, АОЭХ, ТББ, сэтгүүлчдийн төлөөлөл 100 гаруй хүн оролцоно. Утас: 93090506, 99032508
11:00 цагаас "Номтой Нөхөрлөе" клубын уулзалт МУИС-ын дугуй танхимд болно. Зочноор Базарсадын Жаргалсайхан гуай оролцоно.
12:00 цагаас БОНХЯ-наас хэрэгжүүлж буй "Олон зорилтот ойн тооллогын нээлтийн ажиллагаа" Тусгаар тогтнолын талбайд /Тэнгис кино театрын хажуудах/ болно. Утас: 99894441 99130782
12:00 цагаас уран бүтээлч Б.Цэвэгсүрэнгийн ЛОНХОН ДОТОРХ УРЛАЛ нэртэй монголд анхдагч үзэсгэлэн Blue Moon үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдна. Утас: 9906-6043, 8811-4729
14:00-17:00 цагаас Төрийн ордны Иргэний танхимд “Тамхины татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээг бууруулах боломж” сэдэвт хэлэлцүүлэг болно. Утас: 96962780
17:00 цагаас Монголын Бизнесийн Зөвлөлийн гишүүдийн хурал дээр Ерөнхий сайд Алтанхуяг ирж Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоног сэдвээр илтгэл тавина. Утас: 99197985
БНХАУ-ын Хууль зүйн дэд сайдын манай улсад хийх албан ёсны айлчлал эхэлнэ. Айлчлалын хүрээнд хоёр улсын эрх зүйн шинэчлэл, хууль сахиулах байгууллагын тогтолцоо, хорих ангиудын үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцож, хууль, эрх зүйн салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улс хооронд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажлыг эрчимжүүлэх, хийгээд хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх боломж бололцооны талаар санал солилцоно. Түүнчлэн, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян, Жан Сүжүнь нар Монгол Улсын Хууль зүйн яам, БНХАУ-ын Хууль зүйн яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 261743