logo
Ажлын байрны бэлгийн дарамтны асуудлаар хэлэлцнэ

Ажлын байрны бэлгийн дарамтны асуудлаар хэлэлцнэ

2014/05/26
Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх эмэгтэйчүүдийн ТББ-уудын Эвслээс Жендэрийн Үндэсний Хороотой хамтран өнөөдөр “Бэлгийн дарамтнаас ангид, аюулгүй ажлын байрны эрх зүйн орчинг бүрдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулах юм. Хэлэлцүүлэгт УИХ-ын Нийгмийн бодлого,боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн төлөөлөл, Хөдөлмөрийн яам, ХАХНХЯам, Боловсрол шинжлэх ухааны яам, Хууль зүйн яам, Төрийн албаны Зөвлөл, Жендэрийн Үндэсний хорооны ажилтанууд Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн боловсруулах ажлынхэсэг, ХЭҮК, МҮЭ, АОЭХ, ТББ, сэтгүүлчдийн төлөөллүүд оролцох ажээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш