Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн баасан гарагийг хамгийн үр бүтээлтэй өнгөрүүлсэн байгууллага гэж хэлж болохоор байлаа. Учир нь МЗХ-ны гүйцэтгэх хорооны бүх ажилчид, МЗХ-ны дэргэдэх клубууд мөн Эрдэнэ сумын МСҮТ-ийн 100 залуучууд Багануур дүүрэгт 3500 мод тарьж нийслэлд хамгийн том хөрөнгө оруулалтыг хийсэн юм.
Мөн энэхүү үйл ажиллагаанд топ Г.Уранцэцэг хүртэл нэгдэж нэгэн өдрийг залуучуудтай мод тарьж, цэвэр агаарт өнгөрүүлсэн байна. 3500 мод тарьсан залуучуудын өдрийн хоолны мөнгийг МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат твиттерээр зарлаж хандиваар босгосон бөгөөд хилийн цэргийн 052 ангийн байлдагчид бэлдсэн байна.
Ямартай ч залуучуудын тарьсан модыг зун намрын турш 35 залуучууд услаж, тордож, цаашдын ургах үйл явцад хяналт тавьж ажиллах бөгөөд ажилчдын цалинг “Korean Air” компани хариуцаж байгаа юм байна. Энэ жилийн хувьд нийслэлд 3500 мод нэг дор тарьсан удаагүй. Тиймээс МЗХ-ны залуучууд болон Эрдэнэ сумын МСҮТ-ийн 100 залуу, хилийн цэргийн 052 ангийн байлдагчиддаа баяр хүргье мөн энэхүү үйл ажиллагаа “Спирт үү, спорт уу” аян шиг орон нутгийн залуучуудад хүрч “давалгаалах” болтугай.