Энэ төрлийн эрчүүд эелдэг, наалинхай ааштай байх бөгөөд эмэгтэй хүний сэтгэл зүйг нарийн мэддэг. Тэдний хажууд байсан ямар ч бүсгүй хүн өөрийгөө дахин давтагдашгүй, дур булаам хэмээн мэдэрдэг. Эрчүүдийн анхаарал, халамж нь эмэгтэй хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж нь буурсан үед гайхалтай эм болж өгдөг байна.
Эдгээр эрчүүдтэй холбоо тогтооход эхлэл нь гайхалтай сайхан байх ба төд удалгүй хоёр тийшээ болдог. Эмэгтэй хүнтэй удаан хугацааны туршид харьцаа тогтоохоосоо айдаг явдал нь тэдний зан чанарын үндсэн дутагдал юм.
Хувь хүнийхээ хувьд нэлээд зөрчилдөөнтэй байдаг. Учир нь хамгийн сайхан, дур булаам, ухаалаг эмэгтэй байлаа гээд жинхэнэ сонголтоо хийж чаддаггүй. Иймд тэд эргэлзээтэй байдлаа үргэлжид өөртөө итгэлтэй баг өмсөж нуудаг бөгөөд бүх бүсгүйчүүдэд таалагдахыг эрмэлздэг хэдий ч хараат байхаас айдаг.
Хайр сэтгэлээ хайдаг хирнээ өөрт нь таалагдахгүй ямар нэгэн шинж тэмдгийг олж харангуутаа мэдэгдсэнээсээ болоод бүр мөсөн тухайн эмэгтэйнхээ амьдралаас алга болдог. Дашрамд хэлэхэд бас нэгэн сонирхолтой баримтаас дурьдахад: Эрчүүдийн дундаж судалгаанаас үзэхэд амьдралын туршид 7 эмэгтэй хүнтэй янаг амрагийн холбоотой байдаг байна.
Үүнд: эхнэр, 2-3 нь тохиолдлын холбоо, 2-3 нь гүн гүнзгий харьцаатай байх жишээтэй. Ээж нь эр хүнээс хараат бус байсан ба хүүдээ үргэлж хатуу шаардлага тавьдаг, цэх шулуун биш зантай байсан бол эмэгтэй хүний эрх мэдлийн эсрэг эрс эсэргүүцэхийг эрмэлздэг учраас эмэгтэй хүнээс айдаг ажээ.
Тэднийг гаднаас нь харахад аятайхан дүр төрхтэй, сээтэгнүүр, нүдээрээ инээсэн, уян наалинхай, эелдэг зөөлөн зантай, хөдөлгөөн нь удаан, уран цэцэн үгтэй, алиа хошин зантай, хувцаслалт дээрээ их анхаардаг, брэндийн бүтээгдэхүүн хэрэглэх дуртай хүмүүс байдаг.
Эмэгтэй хүнийг өөртөө татах тал дээрээ гаргууд байдгаараа бусад эрчүүдээс онцлог байдаг гэнэ шүү.