Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд нийслэл болоод орон нутаг дахь залуучуудын салбар холбоодоо идэвхижүүлэх, үйл ажиллагааг нь тогтворжуулах, харилцан хамтарч ажиллах, олон үйл ажиллагааг нийслэл болоод орон нутагт зохион байгуулж байгаа юм. МЗХ-ны дэргэдэх Улаанбаатар хот дахь Хөвсгөл аймгийн Залуучуудын холбоо 2014 оны ажлын төлөвлөгөөндөө залуучуудын хөгжлийг дэмжих, оролцоог нэмэгдүүлэх хамтдаа хөгжих зорилгоор “Оюуны элч” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Хөтөлбөр хоёр үе шаттай хэрэгжиж байгаа бөгөөд Улаанбаатар хот дахь нь энэ удаагийн уулзалт болоод 10 сар хүртэл завсарлах юм. 6-р сараас 9-р сар хүртэл “Оюуны элч” орон нутагт давалгаалж сум бүрт залуучуудын уулзалт, лекц, “Нэг ном-Нэг иргэн” зэрэг аяныг өрнүүлэхээр бэлтгэл ажилдаа оржээ. Оюуны элч”-ийн 5 дахь удаагийн зочноор ШУТИС-ийн Эдийн засгийн хөгжил эрхэлсэн тэргүүн проректор Д.Батчулуун, “Хоймон сайхан нутаг”, “Монголоо санасан сэтгэл” зэрэг олон дуугаараа олны танил болоод байгаа залуу дуучин Я.Гэрэлчулуун нар оролцохоор болжээ. Хөвсгөл аймгийн оюутан, залуучууд энэ 5-р сарын 29-нд МЗХолбооны “Залуучуудын танхим”-д уулзахаар цаг товложээ.