logo
“Бүтээн байгуулалт-2014” хөдөлмөрийн яармагаар 1200 ажлын байр нээлттэй зарлагдлаа

“Бүтээн байгуулалт-2014” хөдөлмөрийн яармагаар 1200 ажлын байр нээлттэй зарлагдлаа

2014/05/28
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж нь Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвтэй хамтран оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсад өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлуудад оюутан, залуучуудыг гар бие оролцуулах, ажлын байраар хангах ажлыг хэрэгжүүлж байгаа юм.

Бүтээн байгуулалтын салбаруудад ажиллах хүчний хомсдол сүүлийн жилүүдэд их хүндрэлтэй асуудал болоод байгаа. Иймээс ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах замаар оюутан, залуучуудыг бүтээн байгуулалтын салбарт ажиллах идэвхи санаачлагыг өрнүүлэх, дэмжих, зуны амралтын хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх орлого олох, хөдөлмөрийн дадлага, туршлага хуримтлуулах боломж нээж өгснөөрөө “Бүтээн байгуулалт-2014” хөдөлмөрийн яармаг нь онцлог боллоо.

“Бүтээн байгуулалт–2014” хөдөлмөрийн яармагт нийт 1200 орчим нээлттэй ажлын байр зарлагдаж оюутан, залуучуудыг бүртгэн ажлын байранд зуучилсан байна.  “Бүтээн байгуулалт–2014” хөдөлмөрийн яармагт Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Нийслэлийн хөдөлмөрийн газар, “МАК” ХХК, “Автобус-1” ОНӨААТҮГ, “Монполимент” групп, “Эрин интернэшнл” ХХК, “Эко констракшин” ХХК , “Урбан констракшин” ХХК “Ланрес” ХХК гэх мэт 30 гаруй үндэсний бүтээн байгуулагч аж ахуйн байгууллагууд юм. Тус хөдөлмөрийн яармагийн үеэр барилга, замын туслах ажилтан, цэцэрлэгжүүлэлтийн ажилтан зэрэг ажлын байрууд эрэлт ихтэй байсан байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш