logo
Амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүд зусланд амарна

Амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүд зусланд амарна

2014/06/18
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Эрхийн бичгээр урамшуулах тухай” А/480 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур орлоготой өрхийн  болон хүнд нөхцөлд амьдарч буй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг зусланд амруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор нийт 266 хүүхдийг нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зусланд амраах эрхийн бичгээр урамшуулахаар боллоо. Хүүхдүүдийг зусланд амраахад шаардагдах 40.000.000 төгрөгийг Тамгын газрын холбогдох зардлаас гаргахыг Ё.Гэрэлчулуунд үүрэг болголоо. Зусланд амраах хүүхдүүдийн судалгааг гаргаж, зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэст даалгалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш