logo
Сайд Л.Гантөмөр ОХУ-д айлчилна

Сайд Л.Гантөмөр ОХУ-д айлчилна

2014/06/23
2014 оны зургаадугаар сарын 21-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын  ээлжит XXXII хуралдаанаар  дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

·      Яамдын 2013 оны үйл ажиллагаанд үнэлгээ хийж, дүгнэлтийг Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг гишүүдэд танилцууллаа.

·      Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийг энэ сарын 22-26-нд ОХУ-д айлчлал хийхийг зөвшөөрч, удирдамжийг Ерөнхий сайдаар батлуулахаар тогтлоо.

·      Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайд нар хамтран үзэл баримтлалыг батлах нь зүйтэй гэж тогтлоо.

·      Бүгд найрамдах Итали улсын Милан хотноо зохион байгуулагдах “Экспо2015-Милан” дэлхийн үзэсгэлэнд оролцох ажлыг Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгалаа.    

·      Их сургуулиудын хотхоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцээд дэмжихээр боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш