logo
Аймаг, нийслэлийн удирдах байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлгээ хийв

Аймаг, нийслэлийн удирдах байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлгээ хийв

2014/06/23
2014 оны зургаадугаар сарын 21-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын  ээлжит XXXII хуралдаанаар  дараах асуудлыг хэлэлцэв.  Аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын 2013 оны үйл ажиллагаанд үнэлгээ хийсэн дүнг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг танилцууллаа. Иргэдийн ахуй амьжиргаа, ажил орлогыг нэмэгдүүлэх, авилга хүнд сурталтай тэмцэх, бүтээн байгуулалт гэсэн 3 гол шалгуур үзүүлэлтээр дүгнэхэд 2013 онд төлөвлөсөн үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар аймгуудын удирдлага хүчин чармайлт гаргаж ажилласан нь аймгийн хөгжлийн үзүүлэлтийн өсөлтөөр харагджээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш