Бөөгийн солиорол хийрхэлд Монгол орон автжээ. Говь-Сүмбэр сумын Сүмбэр суманд 17 настай Нэргүйн Ханд гэдэг охин бөө удган болж “дүвчигнэн” хүүхэд зоджээ. Итгэхэд бэрх нь тэр өдөр 14-17 насны хүүхдүүд найзыхнаа төрсөн өдрийг тэмдэглэж архиджээ. “Удган охины” хэлснээр зодуулсан хүүхдүүд нь согтуу байсан гэнэ. Хохирогч болох 14 настай Б.Есүхэйн мэдүүлснээр “удган охин” тэднийг хамт хоноё гэж гуйжээ. Татгалзахад нь охин бөө болж дүвчигнэж гарчээ. “Би бөөгийн сүнстэй, хөгшин хүний дүрээр орж ирдэг” гээд Есүхэй, Батбилэг хоёрыг зодож гарч. Хэрэв та хоёр явах юм бол гэрийхнээс чинь нэг нь үхнэ, эсвэл өөрсдөө үхнэ гэж бөөлж. Хүүхдүүдийг сөгдүүлж суулгаад “удганы” сахиустайн учир зүүж явдаг эрхээрээ толгой тархигүй ороолгож. Ширээн дээр байсан тавгийг хагалан “би цус уумаар байна” хэмээн Есүхэйн гэдсийг зүсэх гэж дайрчээ. Дараа нь санаанд оромгүй үйлдэл хийж хүүхдийн гараас асгарсан цусыг тавганд хийж ус нэмээд уусанд нөгөө хоёр нь бүр их айжээ. “Яасан их гэр лүүгээ яардаг юм” хэмээн хоюуланг нь хэвтүүлэн шүүрний ишээр цохиж хөлөөрөө дэвсэлжээ. “Ерөөсөө би та хоёрыг ална” хэмээн багалзуурдсан гэнэ. Хоёр хүүхэд “удган охин”-ы гараас арай гэж мултарч шөнийн 02 цагийн үед хамаг хувцас нь цус болчихсон, хөл нүцгэн гэртээ гүйж иржээ. Үүнээс болж 14 настай хоёр хүүхэд сэтгэл санааны цочролд орж нэг нь одоо болтол унтаж чадахгүй шөнө хашгарч сэрээд байгаа гэнэ. Шүүх “удган охинд” 5 жил нэг сарын хорих ял оноогоод биелэлтийг нь зургаан сарын хойшлуулжээ. Энэ хугацаанд ахин гэмт хэрэг, захиргааны шийтгэл авбал шууд хорих гэнэ.
NUUTS.MN
NUUTS.MN