"Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн "Морин хуур, Толин хул" тоглолтынхоо товыг зарлалаа. Өнгөрсөн жилийн наадмаар анх удаа зохион байгуулсан түүний энэхүү тоглолтыг жил бүрийн Үндэсний их баяр наадмын үеэр "дахиулж" байхыг үзэгчид хүссэн юм.
Тиймээс ч дуучин Х.Лхагвасүрэн болон тоглолтыг зохион байгуулагчид үзэгчдийн хүлээж байсан тоглолтыг товыг зарлаж, долдугаар сарын 10-ны өдөр ганцхан удаа, "UB PALACE"-ын концертын их танхимд 18.00 цагаас хийхээр тоглолтын тов гарлаа. Энэ нь түүний Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат жүжигчин цол хүртсэнээсээ хойш бие даан хийж буй анхны тоглолт юм.