logo
ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг хуулийн төсөл өргөн барив

ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг хуулийн төсөл өргөн барив

2014/06/25

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.06.24/ УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив.

УИХ, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг жил бүр хэлэлцэж байгаа нь Улсын Их Хурлаас Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхэд чиглэсэн чухал үйл ажиллагаа боловч тэдгээр бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хэлэлцэх үйл явц, хуулийн зохицуулалтыг өөрчлөх шаардлага үүсч байгааг Ч.Сайханбилэг хуулийн төслийн танилцуулгадаа дурдав.

Тиймээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг УИХ-ын Байнгын хороо, намын бүлгийн хурлаар нэг дор хэлэлцдэг болох, хуралдааны тоог цөөлөх, УИХ-аас богино хугацаанд шийдвэр гаргах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзжээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш