08:30 цагаас МҮХАҮТанхим Азийн сан, АТГазар, Монгол дахь НҮБ, МОНПАК бүлэг, Азийн сан, МҮХАҮТанхим, Танхимын дэргэдэх Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах төв,АТГ, УИХ дахь МОНПАК бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн Р. Бурмаа, ТЕГ, ГЕГ, УНДЕГазар, АОЭХолбоо, Бизнесийн зөвлөл, CEO клуб, хувийн хэвшил иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлүүд оролцсон "Авлигын эсрэг төр хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь" Үндэсний чуулган МҮХАҮТанхимын Үзэсгэлэнгийн Их танхимд болно. Утас: 99020785
09:00 цагаас Монгол анагаах ухааны эм бэлдмэл эрдэм шинжилгээний олон улсын бага хурал Чингис хаан зочид буудлын 2 давхарт болно. Утас:95746668
09:30 цагаас Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн ээлжит хурал Стандартчилал хэмжил зүйн газар болно. Уг хуралдаанаар дараах стандартуудыг үндэсний стандартаар батлахаар хэлэлцэх болно. Утас: 99006864, 458032
09:50-14:00 цагийн хооронд “Ногоон дэлхий” клубээс “Өмнийн Говийн уул уурхай ба Усны менежмент” уулзалтыг Хэвлэлийн Хүрээлэнд зохион байгуулна.
10:00 цагаас Энэ хичээлийн жилд Монгол орон даяар бүх ЕБС-иуд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаатай уялдан тус сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний сургагч багшийг бэлтгэх сургалт Багшийн хөгжлийн ордны 605 тоотод эхэлнэ. Сургалтын нээлтэд БШУЯ стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр оролцоно. Утас: 97113649
10:30 цагаас Хан-Уул дүүргийн 014-р гал унтраах ангийн урд талбайд Хан-Уул дүүрэгтэй эгч дүүсийн найрсаг харилцаа хамтын ажиллагаатай ажилладаг БНСУ-ын өмнөд Генгсан аймгийн Хаман сумын Засаг дарга Ха Сон Шиг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэст гал унтраах хоёр машин, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд түргэн тусламжийн хоёр машин тус тус гардуулах ёслолын арга хэмжээ болно. Утас: 344477,99064665
11:00 цагаас УЕПГ-ын хурлын зааланд Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн зарим хэргийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 94949458, 88229458
11:00-12:00 цагийн хооронд УИХ-ын эмэгтэй гишүүд Засгийн газрын 11-11 төв дээр Засгийн газрын “11-11” төв дээр ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН асуудлаар иргэдийн санал, хүсэлтийг сонсохоор ажиллана.
11:00 цагаас парламентын бус намууд Сонгуулийн ерөнхий хорооны зааланд газрын тухай хууль, ашигт малтмалын тухай хуулиар хэвлэлийн бага хурал хийнэ.
11:00 цагаас УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалт болон Хамтын тэтгэврийн тухай, Иргэдийн эрүүл мэндийн даатгалын тухай, Гэр бүлийн тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслүүдийн явцын талаар Төрийн ордны Г танхимд хэвлэлийн бага хурал хийнэ.
11:00 цагаас Ц.Мөнхбаяр нарын шүүх хурал товлогдсон талаар “Гал үндэстэн” холбооноос “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11:30 цагаас Иргэний хөдөлгөөнүүд нэгдэж Хонгор суманд 80 гаруй хүн нас барсан асуудлаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.
14:00 цагаас Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “САМО” институтийн байранд “ХАА-н гаралтай хүнсний аюулгүй байдлын хяналтын чадавхийг сайжруулах” хүнсний шинжилгээний нэгдсэн лабораторийн нээлт болно.
18:00 цагаас "МӨНХ ТЭНГЭР БА ШИНЖЛЭХ УХААН" номын нээлт төр засгийн үйлчилгээний ЭЛИТ төвд болно.
19:00-21:00 цагийн хооронд НҮБ-ын Хүн Амын Сангаас залуу хөгжимчдөд охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг шинэ вэб хуудасыг /orangesessions.org/ танилцуулах арга хэмжээ UBean Coffee Shop –д болно.