Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 06 дугаар сарын 26-ны 10 цагаас НЗДТГ-ын А танхимд болно. Энэ удаагийн хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэнэ.
- Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай /Налайх дүүргийн Ачлал-Налайх өрхийн эрүүл мэндийн төвийн балансад бүртгэлтэй барилгыг Налайх дүүргийн ЗДТГ-т шилжүүлэх/
- Ногдол ашгийн хувь хэмжээг тогтоох тухай, Нийслэлийн өмчийн хуулийн этгээдийн Удирдах зөвлөл, нийслэлийн өмчийн оролцоотой хувь нийлүүлсэн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай
- Барилга сэргээн бариулах тухай
- Дугуй түгжигч ашиглах журам батлах тухай
- Нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
- Хаягийн зураг батлах тухай /Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх 52 байршлаас 20 байршлын зургийг батлах, Зуслангийн газрын 5 байршил/
- Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах түр зөвшөөрөл олгох журам
- Хүүхдийн урлан бүтээх төвийн дүрэм батлах тухай
- Нийслэлийн 375 жилийн ойн медалийн эх загварыг батлах тухай
- Хүндэтгэлийн чулуун самбар байршуулах тухай
- Иргэний зөвлөлийн гишүүдийг томилох тухай
- Ой тэмдэглэх тухай /Налайхын уурхайн 100 жил/
Мөн Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVIII хуралдааныг зарлах тухай, тус хуралдаанаар нийслэлийн 2014 оны төсөвт тодотгол хийх тухай, Нийслэлийн нутаг дэвсгэрт газрыг худалдан авах болон нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих журам, Монгол наадам цогцолборын Хүй долоон худагт олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахад мөрдөх журам, арга хэмжээ зохион байгуулах үнэ тариф батлах тухай асуудлыг хэлэлцэхээр дэмжих талаар хэлэлцэнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.