logo
Нийслэлийн гудамж, цэцэрлэгүүдэд 450 мянган ширхэг мод, сөөг тарилаа

Нийслэлийн гудамж, цэцэрлэгүүдэд 450 мянган ширхэг мод, сөөг тарилаа

2014/06/26
Нийтийн эзэмшлийн 85 гудамж, цэцэрлэгийн 66.5 га талбайн ногоон байгууламжийг 2014 онд арчилна. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”, хувийн хэвшил, аж ахйун нэгж байгууллагууд хамтран  энэ жил нийтдээ 700 мянган м2 зүлэг, 90 мянган мод, 800 мянган сөөгөнд арчилгаа тордолгоо хийж байна. Нийслэлийн гудамж, цэцэрлэгүүдэд 450 мянган ширхэг мод, сөөг тарьсан. Зүлэг тарих ажил 6 сарын 1-нээс 7 сарын 5 хүртэл  үргэлжлэх бөгөөд ажлын явц 80 хувьтай байна. Зүлэг шинээр болон нөхөн тарих ажил 200 мянган м2 талбайд хийгдэх юм. Харин цэцэгжүүлэлт 6 сарын 5-наас эхэлж 500 мянган ширхэг цэцгийг 30 мянган м2 талбайд суулгахаас 70 хувийг нь тариад байна. 

Ногоон байгууламжийн хөрсийг ариутгах ажил 152 м2 талбайд хийгдсэн. Мод, сөөг, зүлэгний хөрсийг 6-р сарын эхний 15 хоногт багтаан шөнийн цагаар ариутгалаа. Ургамлын өвчин, хортонтой тэмцэх ажлын хүрээнд 88150 ширхэг   мод бут сөөгийг 6-р сарын 25-наас 7 сарын 10-ны хооронд ариутгах юм. Энэ жил 300 мянган м2 зүлгэж хяргаж тэгшилж, 6000 у/мурт метр ургамлан хашлага хэлбэршүүлнэ. Улиасны үр хаялтыг багасгах, хэлбэржүүлэлт, хяргалт хийх ажлыг 7 сар гэхэд дуусгахаар ажиллаж байна. 

Хотын 6 дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууц, гэр хорооллын дундах нийт 400 мянган м2 талбайн зэрлэг ургамлыг 8 сарын 20 гэхэд устгаж дуусах юм гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш