УИХ-ын гишүүн Г.Уянга, Ж.Батзандан, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Л.Цог нар Улсын дээд шүүхийн өнөөдрийн хуралдаанд ажиглагчаар оролцох хүсэлт гаргажээ. Тэдний Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд ийнхүү хандах болсон шалтгаан нь маргаашийн хуралдаанаар төрийн ордны гадаа буу барин жагссан зэрэг үйлдлээрээ буруутгагдаад буй Ц.Мөнхбаярын шүүх хурал болох юм.