УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өчигдөр Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан юм. Түүнээс уг хуулийн төслийнх нь талаар дараах асуултад хариулт авлаа.
-Өргөн барьсан хуулийнхаа талаар танилцуулна уу. Иргэдэд хэр хүртээлтэй хуулийн төсөл болсон гэж үзэж байна вэ?
-Гэр бүлийн тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Энэ хуулийг 1999 онд баталснаас хойш нэг ч удаа өөрчлөлт оруулаагүй юм. Гэтэл өнөөдрийн нийгмийн харилцааг тухайн үеийнхтэй харьцуулбал өөр төвшинд хүрээд байна.
Ялангуяа хуучин нийгмийн үед огт байгаагүй шинэ харилцаанууд бий болсон. Энэ харилцаа гэр бүлийн дунд бүр түлхүү орж ирчихээд байна.
Жишээлбэл, олон соёлт гэр бүл, хүүхэд үрчлэлийн асуудал, гэр бүл салалт. Энэ тохиолдолд салалтыг хэрхэн шийдэх, хүүхэд харьяатын гэх мэт маш олон асуудал нийгмийн харилцаанд шинээр орж ирсэн. Гэвч энэ бүгдийг зохицуулсан заалт өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд байхгүй.
Үүнээс үүдээд дээр дурдсан хэрэг асуудал ямар ч зохицуулалтгүй үлддэг.
Үүний үр дүнд эмэгтэйчүүд хүүхдүүдийн эрх ихэвчлэн зөрчигддөг. Мөн сүүлийн үед хууль ёсны гэхээсээ илүү хамтран амьдрагч гэр бүл олноор бий болж байна. Гэтэл тэдний дундаас гарсан хүүхдийн өмнө эцэг эхийн хүлээх үүрэг тодорхойгүй байна.
Тиймээс энэ бүгдийг цогцоор нь шийдэх зорилгоор энэ Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа.
-Энэ хуулийн төслийг дагаж хэчнээн хуульд өөрчлөлт орох вэ?
-Мэдээж энэ хууль батлагд чихвал дагалдах хэд хэдэн хуульд өөрчлөлт орно. Гэр бүлийн тухай хууль гэдэг өөрөө нийгмийн харил цааг зохицуулж байгаа гол хуу лиудын нэг болж хэрэгжих учиртай.
-Д.Оюунхорол гишүүн Гэр бүлийн тухай хуулийн төсөл өргөн барьчихаад байгаа. Таны өргөн барьж байгаа хууль түүнээс юугаараа ялгаатай вэ. Нэг агуулгатай хоёр хуулийг ажлын хэсэг нийлүүлж хэлэлцэх үү, эсвэл тусад нь авч үзэх үү?
-Засгийн газраас өргөн барьж байгаа хуулийн хувьд Гэр бүлийн хуулийн шинэчлэн найруулсан төсөл. Д.Оюунхорол гишүүний оруулж ирсэн хуулийн төсөл бол нэмэлт өөрчлөлт.
Тэгэхээр энэ хоёр өөр юм. Нэг нь хуулийг иж бүрэн цогцоор нь өөрчилж, шинэчлэн найруулж оруулж ирж байгаа. Нөгөө нь хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зохицуулалт хийхээр оруулж ирж байгаа юм.
-Тусад нь хэлэлцэх шаардлагагүй гэж та үзэж байгаа хэрэг үү?
-Ер нь орж ирж байгаа асуудал нь Засгийн газрын өргөн барьж байгаа хуульд зохицуулалт нь орчихсон байгаа учраас тусад нь хэлэлцэх шаардлагагүй. Энэ өөрчлөлтөд гэр бүлийн агентлаг бий болгох, гэр бүлийн асуудлыг тусад нь авч үзэх л нэмэлт өөрчлөлтүүд орж байгаа юм билээ. Энэ хуулийг өргөн барихаас өмнө хуучин Хүүхдийн төлөө төв, хэлтсүүд байсан.
Энэ зохицуулалтыг аймаг дүүргийн төвшинд Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, төвүүд болгож өөрчлөөд жил гаруйн хугацаанд ажиллаж ирсэн. Одоогийн хуулиар бол Хүүхдийн төлөө үндэсний газрыг Хүүхэд гэр бүл хөгжлийн үндэсний газар болгож өөрчлөхөөр хуульд тусгасан байгаа.
Тэгэхээр энэ бол үндсэндээ Д.Оюунхорол гишүүний өргөн барьсан хуулийн гол заалттай давхцаж байгаа учраас тусад нь авч хэлэлцэх шаардлагагүй. Хууль батлагдсанаар Хүүхэд гэр бүл хөгжлийн үндэсний газартай болно. Товчхондоо, хүүхдийг гэр бүлээс нь салгаж үзэх ямар ч боломж байхгүй.
Хуучин бол хүн амын бүлгийг дандаа гэр бүлээс нь салгаж авч үздэг байсан. Үүний сөрөг үр дагаврыг бид хангалттай амслаа. Гэр бүл гэдэг өөрөө хүний амьдрах анхдагч орчин. Тэр утгаараа Гэр бүлийн хууль маш чухал.