Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хаалттай хуралдаж Төмөр замын бодлогын асуудлыг хэлэлцэж дэмжсэн. Энэ талаар байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатараас дараах асуултад хариулт авлаа.
-Байнгын хороо Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжлээ. Тэгэхээр одоо ажлын хэсэг гаргах уу?
-Чуулганаар тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа ажлын хэсэг байгуулна.
-Засгийн газраас царигийн асуудлаар ямар санал оруулж ирүүлсэн бэ?
-Одоогоор царигийн асуудлаар яриагүй байна.
-Хуралдааныг хаалттай хуралдуулсан шалтгаан нь юу юм бэ?
-Энэ бол горимын санал. Горимын саналыг гишүүд дэмжсэн учраас хаалттай хэлэлцсэн нь энэ.
-Төсөлд нарийн цариг гэж бичсэн үү, эсвэл өргөн царигаар байна уу. Жаахан тодруулаач?
-Бүх зүйл ойлгомжтой байна. Төрөөс төмөр замд баримтлах бодлогын баримт бичиг яг хэвээрээ байгаа.
-Өөр ямар тодорхой санал оруулж ирүүлсэн бэ?
-Одоогоор ярих боломжгүй.
-Байнгын хороодын гишүүд Засгийн газраас оруулж ирүүлсэн дээрх төсөлд ямархуу байр сууринаас хандаж байх юм?
-Тэр бол гишүүдийн өөрсдийн байр суурь шүү дээ. Сая байнгын хорооны хуралдаан дээр зөвхөн мэдээллээр л асуулт асууж хариулт авлаа.
-Царигийн тоо нэмсэн гэв үү?
-Нэгэнт хаалттай хэлэлцүүлэг учраас ил тод тайлбар өгөх боломжгүй.
-Салбарын сайд дэмжихгүй гэхээр чуулганы хуралдаанд Ерөнхий сайд өөрөө танилцуулах болж байна уу?
-Засгийн газар кабинетийн зарчмаар ажилладаг. Ерөнхий сайд өөрөө ахлагч. Үүнийгээ зохицуулах байлгүй.
-Бодлогын баримт бичиг бүхэлдээ шинэчлэгдэж байна уу. Эсвэл цөөн тооны өөрчлөлт орж байна уу?
-Ямар нэгэн өөрчлөлт орсон юм байхгүй. Та бүхэн мэдэж байгаа. Монгол улс өргөн царигтай байна, бизнесийн зориулалтаар ашиглах төмөр замыг тухай бүрт нь Засгийн газар оруулж ирүүлнэ гэсэн зарчмаар явагдаж байна.