Тиймээс та хүүхдийнхээ хичээлд үүрдэг цүнхийг хүнд , хөнгөн, биед эвтэйхэн эсэхийг нь шалгаад үзээрэй. Хамгийн түрүүнд танд бага ангийн хүүхдийн үүрэх ёстой цүнхний жин хоёр кг байх ёстойг хэлье. Мөн хэт бариу оосортой цүнх хүүхдийг чөлөөтэй амьсгалахад саад учруулдаг. Цүнхний мөрөвч өргөн байх тусам цүнхний хүнд, хөнгөнийг хүүхдийн биед жигд хуваарилахад тусалдаг. Тиймээс та хүүхэддээ аль болох өргөн мөрөвчтэй, бүсэлхийгээр бүсэлдэг цүнх сонгохыг хичээгээрэй. Энэ нь хүүхдийн тань эрүүл мэндэд тустайг зөвлөж байна. Хэрэв хүүхэд чинь цүнхэндээ хүнд жинтэй хавтгай зүйл авч явдаг бол түүнийг нь аль болох нурууных нь талд хийгээрэй. Мөн өдөр бүр хүүхдийнхээ хичээлд зайлшгүй шаардалагатай зүйлийг нь бүртгэж, өгч явуулж байгаарай. Зарим хүүхэд хичээл сургууль руугаа хүнд хөнгөн материалаар хийсэн тоглоом авч явдгаас болж гэмтэх тохиолдол гардаг гэнэ.