logo
Б.Хурцийг шүүх хурал нээлттэй болно

Б.Хурцийг шүүх хурал нээлттэй болно

2011/09/16
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцыг Лондон хотын Хитроу нисэх онгоцны буудлаас баривчлаад жил гаруй хорьсоны  дараа Германы талд шилжүүлэх шийдвэрийг Английн тал гаргасан. Түүнийг Дамирангийн Энхбатыг талийгаач С.Зоригийн хэрэгт холбогдуулан Францаас хулгайлан авчирсан нь хууль бус үйлдэл байсан гэж германчууд үзэж буй бөгөөд Германы тал Үндэсний аюулгvй байдлын ажлын албаны дарга Б.Хурцад эрүүгийн хэрэг үүсгэснээ мэдэгдэж, Монголын талын холбогдох албан тушаалтнуудаас мэдүүлэг авч эхэлжээ.  Д.Энхбатын ар гэрийнхэн болон хүүхдүүд нь Германы талд гомдол, хүсэлтээ гаргаад байгаа юм байна.
 Б.Хурцын хэрэг одоогоор шалгагдаж байгаа бөгөөд тэрээр Германы Берлин хотод 28 хоног хоригдоод байгаа юм. Б.Хурцын өмгөөлөгчийн өгсөн мэдээгээр шүүх хурал аравдугаар сарын 24-нд нээлттэй  болох аж. Түүний өмгөөлөгчөөр германы иргэн ажиллаж байгаа. Түүнд Германы талаас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа болохоор Гадаад харилцааны яамнаас гадна Хууль зүй дотоод хэргийн яамны оролцоотой ажлын хэсэг байгуулагдаж, хэрэгт хяналт тавин ажиллаж байгаа юм байна. Энэ удаагийн Берлинд болох шүүх хурал нээлттэй болох аж.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш