Монгол Улсын Засгийн газрын 2014 оны зургаадугаар сарын 28-ны өдрийн ээлжит XXXII хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
2014 оны 5 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Улаабаатар хотод болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын 6 дугаар хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга С.Эрдэнэд даалгав.