Монгол Улсын Засгийн газрын 2014 оны зургаадугаар сарын 28-ны өдрийн ээлжит XXXII хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Дорноговь, Хэнтий , Сүхбаатар аймгуудад гарсан олон улсын худалдааны хорио цээрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнийг устгах, халдварыг зогсоох үйл ажиллагаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас ашигласан материалын шууд зардалд шаардагдах нийт 430.903.000 (дөрвөн зуун гучин сая есөн зуун гурван мянган) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрлөө.