logo
Азийн хамгийн баян эрхмийн нойрыг юу хулжаав?

Азийн хамгийн баян эрхмийн нойрыг юу хулжаав?

2014/06/30
Хүн амын орлогын ялгаа нэмэгдэж буй нь миний нойрыг хулжааж байна гэж Хонгконгийн тэрбумтан, Азийн хамгийн баян хүн Ли Ка-Шин мэдэгдлээ. Хэрэв эрх баригчид дорвитой арга хэмжээ авахгүй бол энэ байдал шинэ хэм хэмжээ болж магадгүйг тэрээр мөн анхааруулсан байна. Cheung Kong Holdings компанийн ерөнхийлөгч Ли Хятадын Шантоу Их Сургуулийн оюутнуудад лекц унших үеэрээ засгийн газар баян хоосны ялгааг арилгахын тулд төсвийн хөрөнгийг хуваарилахдаа уян хатан, далайцтай бодлого баримтлах ёстой хэмээн онцолжээ.

Хонгконгийн иргэдийн хувьд 2017 онд удирдагчаа хэрхэн сонгох асуудал дээр санал хуваагдсан байдалтай байгаа бөгөөд 750 мянга гаруй хүн албан бус санал асуулгад оролцоод байгаа юм. Сонирхуулахад Ли Ка-Шин 32.5 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө Bloomberg-ээс гаргадаг дэлхийн тэрбумтнуудын индексийн 17-рт бичигддэг бөгөөд тэрээр өглөө 5 цагт босон радиогоор мэдээ сонсч, өдөр бүр 90 минутын турш гольф, усанд сэлэлтээр хичээллэдэг зуршилтай нэгэн ажээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш