logo
General Motors хагас сая автомашинаа эргүүлэн татна

General Motors хагас сая автомашинаа эргүүлэн татна

2014/06/30
General Motors компани АНУ-д хагас сая орчим автомашинаа эргүүлэн татаж байна. Энэ нь доголдолтой аюулгүйн дэр болон бусад асууудлаас үүдэлтэй гэдгийг компанийн зүгээс мэдэгдлээ. Өнгөрсөн баасан гарагт эргүүлэн татсан загварууд дунд Chevrolet Cruze, Silverado болон GMC Sierra зэрэг төмөр хүлгүүд багтсан байна. Автомашины аюулгүйн дэрний механизмд үүссэн асуудлаас болж салон руу метал шидэгдэх, эсвэл аюулгүйн дэр ажиллахгүй байх зэрэг эрсдлүүд бий болоод байгааг General Motors анхааруулжээ. Энэ сарын эхээр тус компани нэмэлтээр 500 мянган Chevrolet Camaro загварыг эргүүлэн татсан бөгөөд үүнээс өмнө асаалтын системд нь доголдол гарсныг олж тогтоогоод байсан аж. Дашрамд дурдахад Chevrolet Camaro нь Номин Моторс компанийн Монголд борлуулдаг автомашинуудын нэг юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш