Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран хэрэгжүүлж байгаа “Ажилтай, орлоготой Монгол Залуу” хөтөлбөрийн хүрээнд бүтээн байгуулалтын чиглэлээр залуучуудыг бригадын зохион байгуулалтанд оруулж барилга, зам, үйлдвэр үйлчилгээний салбаруудад зуучлах ажил эрчимтэй явагдаж эхэллээ. Энэ 6-р сарын 10-нд 2014 оны “Ажилтай, орлоготой монгол залуу” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлж, санаачлагч байгууллагууд, хамтран ажиллаж буй болон ажил олгогч байгууллагууд, хөтөлбөрт хамрагдан ажилд зуучлагдаж байгаа залуучуудыг хамруулан зохион байгуулсан юм.
“Эсто” ХХК-д 17 залуу, “Цогц шийдэл” ХХК-д 12 залуу, “Мэк” ХХК-д 10 залуу зэрэг зам барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад залуучуудыг бригадын зохион байгуулалтаар зуучилсан байна. Мөн Залуучуудын хөдөлмөрийн төв бирж үйл ажиллагааны хүрээнд хамтран ажилладаг бүтээн байгуулалтын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогч байгууллага болох “Дүүрэн” трэйд ХХК-д 10 залуу, “Ийстенр роуд” ХХК-д 15 залуу, “Дүнжингарав” ХХК-д 26 залуучууд одоо 12 эмэгтэй, “Эм-Си-Эс” холдинг ХХК-д 23 залуу, “Ургах гүрэн” ХХК-д 4 залуу, “Монгол ноос” ХХК-д 5 залуу тус тус бригадын зохион байгуулалттайгаар зуучлагдсан байна.