Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол 06 дугаар сарын 30-ны өдөр боллоо. Уг цэцэрлэг нь 1965 онд ашиглалтанд орсон бөгөөд дөрвөн бүлэгт 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар баригдсанаас хойш тасралтгүй 50 жил үйл ажиллагаа явуулсан байна.
Уг барилгын ашиглалтын хугацаа дууссан тул 2013 оны найман сард үйл ажиллагааг нь бүрэн зогсоож, буулгах ажлыг эхлүүлсэн бөгөөд 2015 оны 5 дугаар сард бэлэн болсон барилгыг хүлээн авч есдүгээр сараас хэвийн үйл ажиллагаандаа орох юм.
Шав тавих ёслолд Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, НИТХ-ын төлөөлөгч Ц.Алтанцэцэг, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Л.Жаргал, 57 дугаар цэцэрлэгийн эрхлэгч А.Баярмаа болон цэцэрлэгийн багш, ажилчид, гүйцэтгэгч компаний төлөөлөл, тус цэцэрлэгт хүмүүждэг хүүхдүүд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.
Дашрамд дуулгахад шинэ цэцэрлэг ашиглалтанд орсноор 10 бүлэгт 240 хүүхэд хүлээн авах боломжтой болох юм байна.