Монгол Улсын Засгийн газрын ээлжит XXXVI хуралдаан 2014 оны долоодугаар сарын 2-ны өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэв. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 93 жилийн ойг тохиолдуулан төрийн болон үйлчилгээний салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрийн амжилт гаргасан дараах хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнахаар шийдвэрлэлээ.
· Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх
· Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Ш.Оюунчимэг
· Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Ахлах референт Н.Буяндэлгэр
· Швейцарийн холбооны Улсын иргэн, доктор Бит Кехтер
· Сангийн яамны Төрийн сангийн газрын Хэлтсийн дарга Ц.Ариунсанаа
· Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын хөдөө аж ахуйн цаг уурын харуулын ажиглагч Б.Оюунцэцэг
· Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг
· Барилга хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн О.Нямхүү
· Монгол цэргийн музейн ерөнхий нягтлан бодогч Л.Ганхуяг
· Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Адьяасүрэн
· Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ж.Батболд
· Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн С.Батцэцэг
· Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга У.Сауле
· Хөдөлмөрийн яамны Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний хэлтсийн дарга С.Жамьянсүрэн
· Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Мөнхзул
· Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлт, зохицуулалтын газрын орлогч дарга Г.Батхүрэл
· Эрчим хүчний яамны бичиг хэргийн эрхлэгч Х.Отгонбат
· Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Санхүү, эдийн засгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Амар