Суперкомпьютер нь мэдээ мэдээлэлд дүн шинжилгээний хийсний үндсэн дээр дэлхийн улс орнуудад өрнөж болзошгүй үйл явдлуудыг урьдчилан хэлж чадна.
Ийм дүгнэлтийг Америкийн Иллинойс муж улсын Их сургуулийн дэргэдэх Хүмүүнлэгийн шинжлэх ухаан болон нийгмийн салбарын тооцоолон бодох хүрээлэнгийн ажилтан Калев Леетару хийсэн байна.
Тэрбээр туршилт явуулахад суперкомпьютер нь сая сая сонингийн нийтлэл болон янз бүрийн эх сурвалжуудын мэдээлэлд дүн шинжилгээ хийснийхээ дараа дэлхийн янз бүрийн улс орнууд дахь нийгмийн уур амьсгал хэрхэн өөрчлөгдөж болзошгүй талаар таамаг дэвшүүлж байжээ. Энэ систем нь Ливи, Египетийн хувьсгалыг урьдчилан таамаглаж, Усама бен Ладены байж болзошгүй газрыг зааж өгч байсан гэнэ. Хэдийгээр уг систем нь хуучны системээр ажиллаж байсан ч ирээдүйд болох мөргөлдөөнүүдийг хялбархан мэдэж болно гэж эрдэмтэн үзэж байгаа ажээ.
“Наутилус” таамаг дэвшүүлнэ
Теннеси муж улсын Их сургуульд байдаг “SGI Altix” буюу “Наутилус” гэдэг нэрээрээ алдаршсан компьютерт нэлээд хэдэн эх сурвалжуудын түүний дотор Би-Би-Си агентлагийн Мониторингийн албаны эмхтгэсэн мэдээллүүдийг оруулсан байна.
Бас мэдээллийн агентлагуудын мэдээнүүд болон “New York Times” сонины 1946 оноос хойшхи мэдээний архивт дүн шинжилгээ хийжээ. Калев Леетару нийтдээ 100 сая гаруй нийтлэл ашигласан байна.
Суперкомпьютер нь өгөгдсөн нийтлэлд сайн эсвэл муу зүйлийн талаар мэдээлсэн эсэх, мөн үйл явдлын өрнөсөн газар гэсэн хоёр хүчин зүйлд дүн шинжилгээ хийж байжээ.
Эхний тохиолдолд “аймшигтай”, “жигшүүртэй”, “гайхалтай” гэсэн үгүүдээр илэрхийлж байсан бол газар эсвэл байршилд анализ хийхдээ Каир гэх мэтээр дурдагдсан газарзүйн нэрүүдийг бүртгэж, дараа нь тэдгээрийг дэлхийн газарзүйн зураг дээр солбицлын цэгт тэмдэглэж байсан байна.
Мөн мэдээллийн элементүүдэд дүн шинжилгээ хийснээр, 100 их наядаар /триллион/ тоологдох логик холбоосуудыг бүртгэсэн карт бий болгожээ.
“Intel Nehalem” төрлийн 1004 цөмийн процессортой “Наутилус” суперкомпьютер нь нэг секундэд 8,2 триллион үйлдэл хийх чадалтай байна. Уг компьютер нь “Арабын хавар” гэж нэрлэсэн хувьсгал өрнөсөн улс болгонд янз бүрийн график гаргажээ.
Тохиолдол бүрт компьютер тухайн улсад болон хөрш орнуудад нь эмх замбараагүй байдал дэгдэхээс өмнө нийгмийн уур амьсгал мэдэгдэхүйц муудаж байсныг бүртгэсэн байна. Уг систем Мубаракийг засгийн эрхнээс буухаас сарын өмнө Египетэд олон нийтийн санаа бодол өөрчлөгдөж байгааг олж тогтоожээ.
Хосни Мубаракийг огцрохоос сарын өмнө Египетэд ард олны дургүйцэл дээд цэгтээ хүрсэн бөгөөд эл байдал сүүлийн 30 жилийн хугацаанд тус улсад хоёр удаа ажиглагдаж байсан байна.
Суперкомпьютер нь нийгэмд өрнөх үйл явдлын талаар Америкийн тагнуулын албанаас Засгийн газартаа бэлтгэж өгсөн таамгаас илүү оновчтой таамгийг өгч байсан гэж Леетару ярьжээ.
“АНУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс Мубаракийг дэмжиж байсан нь түүнийг засгийн эрхэнд тогтож чадна гэдгийг нотолж байсан. Магадгүй энэ таамгийг Египетийг 30 жил судалсан шинжээч хийсэн гэдгээр тайлбарлаж болох юм. Тэгвэл 30 жилийн хугацаанд Мубарактай юу ч тохиолдоогүй шүү дээ” гэж Калев Леетару хэлжээ.
Мөн уг компьютер Ливийн хувьсгал, 1990-ээд оны үеийн Балканы хойгийн мөргөлдөөний талаар урьдчилан таамаг дэвшүүлж байсан байна.
Бен Ладены эрэлд
Суперкомпьютер Усама бен Ладены нэр нь дурдагдсан бүх цэгийг газрын зураг дээр тэмдэглэж байжээ.
Түүний талаарх бүх мэдээлэлд ийм дүн шинжилгээ хийснээр байсан газрыг нь таамаглаж чадах байсан гэж Калев дурдсан байна.
Хэдийгээр “Аль-Каида”-гийн толгойлогчийг Афганистанд байгаа гэж олон хүн таамаглаж байсан боловч мэдээллийн эх сурвалжуудад дүн шинжилгээ хийсний эцэст газарзүйн мэдээлэл нь түүнийг Пакистаны хойд нутагт байгаа гэдгийг тодорхойлж байжээ.
Бен Ладены нуугдаж байсан Абботабад хот ганцхан мэдээнд дурдагдсан байсан боловч “Наутилус” компьютерын тусламжтайгаар газарзүйн байршил тогтоох үед түүнийг хайж болох районыг 200 км хүртэл дөхүүлсэн байна.
Уг систем нь хөрөнгийн зах зээл дээрх өөрчлөлтийг урьдчилан таамаглах боломжтой бөгөөд бодит цаг хугацаанд ажиллах чадвартай гэж доктор Леетару хэлжээ.
“Системийн туршилтын дараагийн үе шат нь хүн амын янз бүрийн давхарга хоорондын харилцааг тухайн хотын түвшинд судлах явдал байх юм” гэж эрдэмтэн ярилаа.
Д.Жаргал