logo
Г.Буяндоржийн шүүх хурал хойшлогдлоо

Г.Буяндоржийн шүүх хурал хойшлогдлоо

2014/07/07
"Ноёд" группынн ерөнхийлөгч Г.Буяндорж, Ч.Ууганбаяр, Б.Батжаргал, Хурц нарт холбогдох шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд өнөөдөр болох байсан. Гэвч Г.Буяндоржийн хам хэрэгтэн ӨМӨЗО-ны иргэн Хурц өмгөөлөгч авна гэдэг шалтгаанаар хурлыг энэ сарын 17-ныг хүртэл хойшлууллаа.
 
Нийслэлийн прокурорын газраас Г.Буяндорж нарыг бусдыг залилж, 1.2 сая ам.долларын хохирол учруулсан гэж шүүхэд шилжүүлсэн байдаг. Мөн Буяндоржийг бусдыг онц хүнд гэмт хэрэгт холбоотой гэж гүтгэсэн хэрэгт буруутгаж байгаа юм. 
 
Олны анхаарлын төвд байсан энэхүү хэрэг нь Г.Буяндорж, С.Билэгт нарын хоорондын маргаан мэт ойлгогдож байсан ч шүүх хурлын танхимд ороход огт өөр дүр зурагтай байлаа.
 
Яллагдагчийн ширээний ард Г.Буяндорж Ч.Ууганбаяр, Б.Батжаргал, Хурц гэсэн дараалалаар суусан бол, хохирогчийн ширээний ард иргэн С.Билэгт болон бусад хохирогч нар суужээ. Г.Буяндорж гурван өмгөөлөгчтэйгөөр шүүх хуралд ирсэн юм. Үүнээс үзэхэд энэхүү хэргийн хариуцагч, хохирогч нар нь сая л ил тод боллоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш