“А” – Нийслэлийн засаг даргын тамгын газар
“Ж” – Нийслэлийн аялал жуулчлалын газар
“DК” – Гадаад харилцааны яам
“Ү” – Дүүргүүдийн худалдаа үйлчилгээний хэлтэс
“М” , “М” ,“Г” –Нийслэлийн Замын цагдаагийн газрын дүүргүүд дэхь ЗЦТ-аас олгоно.
“А” зөвшөөрөл: 200ш
“А” зогсоол нь хоёр талбайтай. Эхний зогсоол нь Цэнгэлдэх хүрээлэнгийн төв хаалганы баруун талд байрлана. Дээрх зогсоол руу орж ирэхдээ Чингисийн өргөн чөлөөгөөр Энхтайваны гүүрээр нэвтэрч, 120 мянгатын автобусны буудлын хойд уулзвараар баруун гар тийш эргэж “Оюун түлхүүр” сангийн хашаанд орж зогсоно. Харин хоёр дахь зогсоол нь НЗЦГ-ын баруун урд уулзвараар нэвтэрч ХУД-ийн Гандийн гудамжаар яваад “DК” зогсоолын хойд талд барилгын талбайд байрлана.
“Ж” зөвшөөрөл: 120ш
“А” зөвшөөрлийн нэгэн адил чиглэлүүдээс ирэх боломжтой. Цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хойд талд тэмдэгт заасан газар байрлуулна.
“DК” зөвшөөрөл: 80ш
“А”, “Ж” зогсоолын нэгэн адил замаар явж, Цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд тэмдэгт заасан газар байрлуулна.
“Ү”, “Г” зөвшөөрөл: 3000ш
НЗЦГ-ын баруун урд уулзвараар нэвтэрч Их Монгол Улсын гудамжаар яваад баруун гар тийш Нийслэлийн гудамж руу эргээд “Хурд” хорооллын урд зогсоол, мөн “Суруга Монгол” компанийн зогсоол дээр байрлуулна. Харин Чингисийн өргөн чөлөөгөөр ирж буй тээврийн хэрэгсэл Зайсангийн гудамжаар явж, Зайсангийн арын замаар Маршлын гүүр, Олимпийн гудамж, Их Монгол Улсын гудамжаар зогсоолын талбайд байрлуулна.
“M” 3000ш, “М” 1000ш зөвшөөрөл: /Зөвхөн Хүй долоон худаг явна./
“М” зөвшөөрөлтэй жолооч нар Эмээлт өртөөгөөр баруун тийш яваад Хүй долоон худаг руу эргэдэг 2 дахь уулзвараар баруун гар тийш эргэж тэмдэгт газар тээврийн хэрэгслээ байрлуулна.
“М” Хүй долоон худаг руу эргэдэг эхний уулзвараар баруун гар тийш эргэж тэмдэгт газар тээврийн хэрэгсэлээ байрлуулна.
“Ү”, “Г” зөвшөөрөл авсан тээврийн хэрэгсэл хүй долоо худагт “Ү”,”Г” гэсэн үсгээр ялгасан авто зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулна. Уг зогсоол руу Хүй долоон худаг руу эргэдэг эхний уулзвараар баруун гар тийш эргэж тэмдэгт заасан зогсоолд хүрнэ.
Зөвшөөрлийн үнэ, худалдаалах цэгүүд:
Дд |
Зөвшөөрлийн нэр |
Үнэ |
Худалдаалах цэг |
---|---|---|---|
1 |
“А” |
20000 төгрөг |
Хангарьд ордны нэг давхарт
|
2 |
“Ж” |
20000 төгрөг |
Нийслэлийн аялал жуулчлалын газар |
3 |
“Д” |
20000 төгрөг |
Гадаад харилцааны яам |
4 |
“Ү” |
10000 төгрөг |
Дүүргүүдийн худалдаа үйлчилгээний хэлтсүүдэд |
5 |
“М” ногоон |
10000 төгрөг |
Замын цагдаагийн газарт |
6 |
“М” улаан |
3000 төгрөг |
Замын цагдаагийн газарт |
7 |
“Г” ногоон |
10000 төгрөг |
Замын цагдаагийн газарт |