УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та нөхдийн 20 гишүүн Оюутолгойн гэрээг УИХ-ын 5 7 дугаар тогтоолд нийцүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн. Гэвч энэхүү үйлдлийг эвслийн Засгийн газрыг бутаргах эхний алхам гэж тайлбарлах хүмүүс байна?
-УИХ-ын 57 дугаар тогтоолыг батлахад УИХ, Засгийн газрын гишүүд бүгд кноп дарж баталсан. Бид өнөөдөр хууль хэрэгжүүлэгч байгууллагын гишүүд, төрийн түшээ. Өөрсдийнхөө баталж гаргасан хууль, тогтоолын хэрэгжилтийг хангахгүй бол энд сууж хууль, тогтоол батлах шаардлагагүй. Бид илүү ямар ч шаардлага тавиагүй. Засгийн газраас илүү зүйл ч хүсээгүй. Гагцхүү Ерөнхий сайдад УИХ-ын 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, хариу мэдэгдэхийг л шаардсан.
-Шаардлагын хариуг өгнө гэдэгт итгэлтэй байна уу?
-УИХ-аас гаргасан хууль, тогтоолыг Засгийн газар хангах үүрэгтэй. Хангаагүй тохиолдолд Засгийн газар хариуцлага хүлээх л ёстой. Тэгэхээр шаардлагад хариу өгнө гэдэгт итгэлтэй байгаа.
-Оюутолгойн гэрээг үзэглэхээс өмнө УИХ-ын 57 дугаар тогтоол батлагдсан. Улмаар УИХ дахь байнгын хороодоор хэлэлцсэн байдаг. Тэгвэл тухайн үед нь гэрээг засаж, сайжруулаад батлах боломж байсан юм биш үү. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр араас нь хөөцөлдөж байхаар?
-Гэрээг үзэглэхээс өмнө УИХ-ын 57 дугаар тогтоол батлагдсан. Шаардлагад бид гэрээг үзэглэснээс хойших ямар нэгэн нөхцөл байдлыг дурьдаагүй. Ганц жишээ дурьдахад, тогтоолоор Засгийн газарт анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын эзэмших хувийг 50-иас доошгүй хувьд хүргэх талаар чиглэл өгсөн. Гэтэл Засгийн газар хариуд нь Ашигт малтмалын хуулийн дагуу 30 жилээр тогтвортой байдлын гэрээг үзэглэсэн гэсэн тайлбар хийж байх жишээтэй. Үүнийг нь мэдсэн юм шиг 57 дугаар тогтоолд эрх зүйн зохицуулалт хийх замаар гээд тодорхой заачихсан. Засгийн газарт эрх зүйн зохицуулалт хийх боломж байсан уу. Байсан. Гэтэл Канадын талд ашигтайгаар хуулиа өөрчилж, усны нөөцийг Оюутолгойд эзэмшүүлэхээр болсон. Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг хүчингүй болгосон. Роялтигаас чөлөөлсөн. Энэ бүгдийг хийж болсон юм бол Ашигт малтмалын хуульд байгаа 30 жилийг эрх зүйн зохицуулалт хийгээд өөрчилж болоогүй юм. Гэрээг үгүйдээ л 10, 15 жилээр хийж болох л талтай.
-Та нөхдийн урьдчилсан тооцоонд ч гэсэн анхны хөрөнгө оруулалтыг хэдий хугацаанд нөхөх боломжтой талаар тусгасан байсан?
-Анхны хөрөнгө оруулалтыг нөхөх хугацааг одоогийн барьж байгаа үйлдвэрлэлийн хүчин чадал, олборлолтын хэмжээ, ТЭЗҮ-гээр үндэслэж тооцвол дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 4000 ам.доллар байхад л 4.6 жил, 6000 ам.доллар байхад 2.8 жил, 7000-9000 ам.доллар байхад 1.8 жилийн дотор л хөрөнгө оруулалтаа нөхнө. Ийм хэмжээний баялгаа хүнд зүгээр өгчихөөд шаардлага тавьж байгаа гишүүдийг янз бүрээр улстөржүүлэх шаардлагагүй. Бид ямар ч улс төр хийгээгүй. Бидэнд Засгийн газрыг унагах ямар ч зорилго алга. Мөн Монгол орны эдийн засгийн өсөлтийг хангаж, зөв явуулья гэвэл анхныхаа томоохон ордуудыг зөв гольдролд нь оруулах ёстой. Ер нь Оюутолгойн гэрээг цуцлах, эсвэл өөр хэн нэгэнтэй гэрээ хийх ямар ч санаа, оноо хэнд ч байхгүй. Би хувьдаа Оюутолгойн ордыг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд хурдан оруулахыг 100 хувь дэмжиж байгаа. Ганцхан эрх зүйн орчинд гэрээ хэлэлцээр нь зөв байгаасай. Монголын ард түмэнд ашигтай байгаасай л гэж шаардлага тавьж буй. Түүнээс биш цаад гэрээ байгуулагч талын талаар ямар нэгэн муу үг хэлээгүй.
-Гэнэтийн ашгийн татварыг тэглэсэнтэй холбоотой Нөөцийн төлбөрийг Оюутолгойгоос авах талаар УИХ-аас Засгийн газарт үүрэг өгсөн боловч мөн л ажил хэрэг болсонгүй. Магадгүй энэ нь давхар ашиг сонирхлын зөрчил явагдаад байна уу гэсэн хардлага төрүүлээд байх шиг?
-Ний нуугүй хэлэхэд, явагдаж байгаа үйл явцыг ажиглахад ашиг сонирхлын зөрчил байгаа нь харагдаж байна. Хэрэв тийм биш байсан бол энэ гэрээ өөр нөхцөлөөр хийгдэх боломжтой байсан. Оюутолгойн гэрээг байгуулахдаа хөрөнгө оруулалт, хувь нийлүүлэгчдийн гэсэн хоёр өөр төрлийн гэрээ байгуулсан. Хөрөнгө оруулалтын гэрээнд ноцтой заалтууд бий. Тухайлбал, экспортоор гаргаж байгаа эцсийн бүтээгдэхүүн, бүтээгдэхүүнээс олсон бүх орлогыг гадаадад байршуулж, захиран зарцуулж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл, Монголын төр, ард түмэнд хамааралгүйгээр Оюутолгойн эцсийн бүтээгдэхүүнээс олсон бүх орлогыг гадаадад байршуулж, захиран зарцуулах нь. Мөн Монголын талын эзэмших хувь хэмжээ энгийн хувьцааны 34 хувь байна гэсэн. Гэтэл энгийн хувьцаа нь 20 хувь. Үүний 34 хувь гэдэг нь нийт хувьцааны 5-6 хувь. Үүнийг хөөцөлдөж байж 100 хувь энгийн хувьцааны хэмжээнд гэрээнд өөрчлөлт оруулсан. Монголын тал 34 хувь дээрээ 800 сая ам.долларын зээлтэй, жилийн 12 хувийн хүүтэй гээд гурав, дөрвөн жилээр тооцоход 1.2 -тэрбумаас 1.4 тэрбум ам.долларын өртэй гарах гээд байна. Ашиг олох гэж ордоо нээж байгаа юм уу, өртэй болох гээд байгаа юм уу. Иймээс л УИХ-аас баталсан 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах гээд байгаа юм. Өөр ямар нэгэн далд санаа байхгүй.
ХАМГИЙН ТЭНЭГ АЛХАМ
-ҮАБЗ-өөс Тавантолгойн төслийг буцаалаа. Таны хувьд үүнийг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-ҮАБЗ-өөс хуулийн хүрээнд зөв шийдвэр гаргасан гэж дүгнэж байгаа.
Учир нь Тавантолгойн асуудал дээр УИХ-ын 39 дүгээр тогтоолын эсрэг зүйлүүд яригдаж байсан. Иймээс асуудлыг нухацтай авч үзэж байгаад талархууштай хандаж байгаа шүү.
-Хөрөнгө оруулагч нарт хуваарилсан ямар тооцоо судалгааны талаар та эсрэг байр суурьтай байсан. Энэ талаараа дэлгэрүүлэхгүй юу?
-Хөрөнгө оруулагчдад ямар үндэслэл тооцоогоор ийн хуваарилалт хийснийг мэдээгүй. Өнөөдрийн Тавантолгойн хувьцааг өөрийнхөө Хөрөнгийн бирж дээр байга юм аа гэхэд олон улсын хөрөнгийн бирж дээр IPO хийж, тухайн орны корпорациуд өөрсдийнхөө хэмжээгээр үнэ хаяж өрсөлдөөд авсан хэмжээгээрээ хувь эзэмшсэн бол илүү бодит, үр дүнтэй арга байх байлаа. Харамсалтай нь тийм зүйл болсонгүй. Яахаараа манай Засгийн газар тэрхүү хувь хэмжээг тогтоох ёстой юм бүү мэд. Зах зээлийнх нь зарчмаар яагаад тогтоож болоогүй юм. Эсвэл авлига өгсөн хэмжээгээр нь хувь хэмжээг нь тогтоосон юм уу. Арай илүү авлига өгсөнд нь 40, дунд зэрэг өгсөнд нь 24 хувь гэхчлэн огт авлига өгөөгүй Япон, Солонгост хувь ногдохгүй байх жишээтэй. Хэрэв ийм байдлаар хуваарилаагүй л юм бол энэ хувийг хэн тооцож гаргаж ирсэн юм. Би үүнийг хамгийн тэнэг, утгагүй алхам гэж ойлгож байгаа. Тийм учраас ҮАБЗ-өөс хуулийн хүрээнд шударга шийдвэр гаргалаа гэж үзэж байна.
-Таны хувьд Тавантолгойн асуудалд нэлээд шүүмжлэлтэй ханддаг хүний нэг. Магадгүй тэр л өнцгөөсөө харж байж мэдэх юм?
-Магадгүй би тэгж хардаж, сэрдээд байгаа бол хуваарилсан үндэслэлээ танилцуулах хэрэгтэй биз дээ. Би хоосон харддаг нэгэн биш. УИХ-ын 39 дүгээр тогтоолын 1 дүгээр заалтад Төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" компанийг байгуулж, ашиглалтын лицензийг хуваахгүйгээр шилжүүлнэ гэж заасан байдаг. Одоо Тавантолгой ашиглалтын нэг л лицензтэй явж бий. Гэтэл энэ тогтоолын эсрэг Тавантолгойг дөрөв, тав хуваачихаад явж байна. 2008 оны гуравдугаар сард тухайн үеийн Засгийн газар "Энержи ресурс" компанид лицензийн төлбөр гээд 851 мянган ам.доллар төлсөн юм. Түүнийх нь төлбөрт Тавантолгой ордын дөрвөн хувь буюу Ухаа худагийн ордыг өгөх шийдвэр гаргасан байдаг. Гэтэл Засгийн газарт тухайн үед тийм шийдвэр гаргах эрх байгаагүй. Учир нь Ухаа худагийг оруулаад Тавантолгойг стратегийн орд гээд УИХ-ын 27 дугаар тогтоолоор баталсан. Энэ ордын 50 хувь төрийн өмч, сая шинэчлэн хуваарирласнаар 20 хувь нь ард түмэнд өгч, 30 хувийг нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтаар шийдэх ёстой. Гэтэл сонгон шалгаруулалт хийхгүй, ямар ч хувь хэмжээ ярилгүйгээр энэ ордыг "Энержи ресурс"-т шилжүүлсэн байдаг. Гэтэл Ухаа худагт өнөөдөр коксжих нүүрсний 14-16, эрчим хүчний нүүрсний 6-8 хувь бий. Гэхдээ энэ бол зөвхөн 200 метр хүртэл тооцсон нөөцийн хэмжээ. Цаашаа хэдэн км явж, нөөц нэмэгдэхийг нь хэн ч мэдэхгүй.
УЛСТӨРЧДИЙН ГОЛ ШАЛГУУР БОЛ МӨНГӨ БОСГОХ ГЭЖ ОЙЛГОДОГ
-Намрын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг нэн тэргүүнд хэлэлцэнэ гэж байсан ч худлаа болж мэдэх нь. Улмаар сонгуулийн хуульд өөрчлөлт орохгүй нь гэх мэдээлэл улстөрчдийн дунд тархсан байна. Таны хувьд ямар мэдээлэлтэй байгаа вэ?
-Хоёр намаас гарсан ажлын хэсэг нэг ч хуралдаагүй. Завсарлагааны хугацаанд нэг ч уулзалт хийгээгүй. Товчхондоо нэг ч алхам ахиагүй учраас баталж амжихгүй байх л гэж бодож байна. Хоёрдугаарт, МАН-ын баримталж байгаа байр суурь хатуу байгаа. Ийм нөхцөлд сонгуулийн хууль явахгүй байх аа. Манай намын хувьд 38:38 гэсэн хувилбар дээрээ хатуу зогсоно. Үүнээс ухрах бодол байхгүй гэж ойлгож байгаа. Хэрэв энэ шийдвэрээсээ ухарвал сонгуулийн шинэчлэлээс татгалзаж байна л гэсэн үг. Тэгэхээр сонгуулийн шинэчлэл хийнэ гэсэн амлалттайгаар хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Анх хам-тарсан Засгийн газрыг байгуулахын тулд үзэглэсэн хоёр намын хооронд 10 зүйл бүхий гэрээний чухал зүйл нь сонгуулийн шинэчлэл байсан. Тэгж л хамтарсан. Гэтэл өнөөдөр МАН энэ заалтаасаа ухарч байна. Ер нь МАН аливаа гэрээ, амлалтаасаа ухрахдаа гарамгай, Энэ бол анхны тохиолдол биш.
-Сонгуулийн тухай хууль өөрчлөгдөхгүй нь тодорхой болж хоёр намын гишүүд ажилдаа орлоо. Тойргуудаа ч хэдийн хуваарилжээ гэх мэдээлэл ортой байх нь?
-Тойргоо хуваарилаад байна уу, тойрогтоо очиж ажиллаад байна уу. Үүнийг би ялгаж, салгаж хэлж чадахгүй. УИХ-ын гишүүд өөрсдийн сонгогдсон аймаг, дүүрэгтээ очиж, ажиллаж УИХ-аар хэлэлцэгдэж байгаа асуудлууд, хүлээгдэж байгаа асуудлын талаар иргэдтэй уулзаж, тайлагнах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу явж байгаа гэж ойлгож байна. Би ч гэсэн Баянгол дүүргийнхээ бүх хороогоор явж, иргэд сонгогчидтой уулзаж, өдөрлөг зохион байгуулж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, хэлэлцүүлж батлуулсан хууль, тогтоолынхоо талаар яриа танилцуулга хийж байна. Одоогоор уулзах ёстой хороодынхоо талд нь л явж байна. Чуулганы хуралдаанаас өмнө тайлангаа тавьж, иргэдтэйгээ уулзах уулзалтаа дуусгах бодолтой байгаа. Үүнийг бас л тойргоо өмчилж байна гэсэн үүднээс битгий ойлгоосой.
-АН-ын тухайд нэр дэвшихийг горилогчдод 20, 50 саяын босго тавьсан нь асуудал үүсгэх боллоо. Улмаар энэ талаар нэр бүхий гишүүд АН-ын дарга Н.Алтанхуягт шаардлага хүргүүлэх гэж байгаа талаар мэдээлэл бий. Таны хувьд энэ хэр зөв алхам юм бол?
-Тодорхой хэмжээнд мөнгөн босго тавих нь буруу зүйл биш гэж боддог. Нэг талдаа нам л юм бол намын рейтинг өсгөх, зорилго зорилтыг олон түмэнд хүргэж, сурталчилах, үйл ажиллагааг идэвхжүүлэхэд мөнгө санхүүтэй холбоотой олон шаардлага байдаг. Тэр дундаа, том намын хувьд ийм шаардлага зайлшгүй бий болдог. Нөгөөтэйгүүр, улстөрчдийн гол шалгуур бол мөнгө босгох гэж ойлгодог. Санхүүжилтээ шийдэх чадамжтай байх ёстой. Их, багын хэмжээнд ярьж, ярилцаж болох байх. Харин ямар нэгэн хэмжээгээр мөнгөн босго байх ёстой гэж ойлгодог.
-Гэхдээ энэ нь хууль зөрчсөн үйлдэл биш үү?
-Нөгөө талаас нь харвал, мөнгөгүй хүн цээжээ дэлдээд "Би УИХ-д нэр дэвшинэ" гээд гүйгээд байдаг. Тэгвэл түүний сурталчилгааг хэн хийх юм, хэн санхүүжүүлэх юм. Мөн түүний ажиллаж байгаа арын албыг хэн цалинжуулж, урамшуулал олгох юм гэхчлэн олон зүйл яригдана. Тэгэхээр 100 хувь буруутгаад байх асуудал биш. Гагцхүү мөнгөний хэмжээ их, бага байх тал дээр ярих л хэрэгтэй. Манай намын нэг алдаа нь Удирдах зөвлөлийн хэдэн хун ярилцаад шийдвэрлэчихдэг. Уг нь намын бүх гишүүний оролцоотой хэлэлцүүлэг явуулж, шийдвэрлэвэл эргээд ямар нэгэн асуудал гарахгүй. Улмаар гишүүддээ энэ талаар сайн ойлгуулах л хэрэгтэй байгаа юм.
Л.Нинжсэмжид
Нийгмийн толь