logo
Л.Байзда: Үр хүүхэд нь байгаа гэдэг Латиф амьд байна гэсэн үг....

Л.Байзда: Үр хүүхэд нь байгаа гэдэг Латиф амьд байна гэсэн үг....

2011/09/16
Дуучин Л.Байзада аавдаа зориулан “Латиф” сан байгуулж, нээлтийн ажиллагаагаа уран бvтээлчдийн тоглолтоор эхлvvлэхээр болжээ. Ингээд тvvнтэй сангийнх нь vйл ажиллагааны талаар болоод алиалагч Т.Латиф агсны тухай хуучиллаа.
-Та аавынхаа нэрээр овоглосон сан байгуулж байгаа гэсэн. Энэ талаар яриагаа эхлэе?
-Сайн эцгийг хvvхдvvд нь дурсуулах ёстой байдаг юм байна. Бид л сануулж, хэлж байхгvй бол хэн ярих билээ. Тиймээс аавынхаа санг байгуулахыг зорьсон. Ер нь, би аав амьтай. Аавынхаа тухай хэн нэгэнд байнга л ярьж байх дуртай л даа. Урлагийн замыг сонгосноос хойш миний аав ямар хvнд хvчир ажил хийж байсан, амьдралаа хэрхэн урлагт зориулж чадаж вэ гэдгийг ухаарч, ойлголоо. Гэхдээ бид аавынхаа хаана нь ч хvрэхгvй, vнэхээр урлагийн ноён оргил өөд хvрсэн хvн шvv дээ. Хэдийгээр залуугаараа бурхан болсон ч тэр хvний хийж бvтээсэн гавьяа зvтгэлийг нь бид дуурсгах хэрэгтэй. Vр хvvхэд нь байгаа гэдэг чинь Латиф амьд байна гэсэн vг. Тийм учраас аавынхаа vйлс бvтээлийг vргэлжлvvлье гэсэн санаа олон жилийн өмнө толгойд минь байсаар байгаад одоо ажил болж байгаа маань энэ. Хvмvvс “Сан чинь оройтож байгуулагдаж байгаа юм биш vv” гэж байсан. Яалт ч vгvй нөхцөл бvрдээд, одоо байгуулагдаж байгаа юм. Сангийн нээлтийн vйл ажиллагаа энэ сарын 22-нд миний бие болон бусад уран бvтээлчдийн тоглолтоор эхэлнэ. Аавын маань нэрэмжит сан нийслэл болон Баян-Өлгийд байрлана.
-Сангийнхаа vйл ажиллагааны талаар сонирхуулахгvй юу. Хамгийн тvрvvнд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
-Латиф агсны vйл хэргийг хойч vед vлдээх нь сангийн маань зорилго. Тэгээд баримтат кино, хэрвээ чадал байвал дэлгэцийн бvтээл хийх бодол байна. Энэ хvний тухай ном бичих, хөшөө босгох талаар төлөвлөсөн зvйл бий. Гэхдээ Латиф гэдэг хvн инээд бэлэглэдэг байсан гэдгээс илvv хvмvvсийн ухамсарт хамгийн тvрvvнд хvрэх зvйлийг хийхээр зорьж байгаа. Тиймээс ямар нэгэн тэмцээн, уралдааныг Латиф агсны нэрэмжит болгон зохион байгуулж, тодорхой хэмжээний шагнал урамшуулал олгодог байх нь зvйтэй. Энэ мэтчилэн олон зvйлийг хийхээр сэтгэлдээ хадгалаад явж байна даа. Ер нь, тvvхэнд нэрээ мөнхлөн vлдээх хvн ховорхон байдаг. Тэр ховорхон хvний тоонд миний аав зvй ёсоор орно. Өнөөдөр ч хvртэл Латиф гэдэг хvнийг мартаагvй л байна.
-Латиф гэдэг нэрийг хэлэхэд ард тvмэн ямар мундаг жvжигчин бэ гэдгийг нь сайн мэднэ. Харин аавынхаа талаархи дурсамжаасаа хуучлахгvй юу?
-Миний хvvхэд насны гэнэн мөрөөдөл, урлагийн ертөнцөд аялах аяллын эхлэлийг аав маань тавьж өгсөн. Циркийн гайхамшигтай тоглолтуудыг vзээд мөрөөдөлд умбадаг байлаа шvv дээ. Тэгэхээр Монголын циркийн оргил vед нь миний аав ажиллаж, авьяас билгээ харамгvй зориулснаас гадна vзэгчдийн хайртай уран бvтээл ч болтлоо явж чадсан. Энэ нь манай гэр бvлийн хувьд хамгийн сайхан бахархал. Харамсалтай нь цирк маань өнөөдөр ямар байдалтай байгаа нь бидний өмнө илхэн байна. Vнэхээр мундаг гэсэн уран бvтээлч нь байхгvй болохоор мянган ч авьяастай хvн ажиллаад ч удахгvй гал нь унтардаг юм байна.
-Хvмvvст инээд бэлэглээд зогсохгvй гэр бvлдээ халуун дулаан уур амьсгал бvрдvvлж чаддаг байсан биз?
-Миний аав мунгинаадуу, жирийн л эр хvн байсан. Нарийн ширийн зvйлийг барагтай анзаарахгvй, тоодоггvй. Хvvхдvvддээ дорвитойхон шиг ганц, хоёр vг хэлдэг. Тvvнээс vглээд байхгvй. Бид нарын хичээл, сургуульд нэг их анхаарахгvй, заримыг нь хэддvгээр ангид сурдгийг ч мэддэггvй байсан. Миний аав циркт бvхий л амьдралаа зориулсан, урлагт vнэхээрийн дуртай нэгэн байлаа. Аав маань гуравдугаар сард Чех рvv бригадаар яваад, vргэлжлvvлээд Европын орноор тоглочихоод гэртээ арваннэгдvгээр сард ирдэг. Ирээд “Хичээл ном нь юу болж байна” гэж биднээс хэдхэн зvйл асуудаг. Ээж минь л ар гэр, хvvхдvvдээ авч явдаг байлаа шvv дээ. Гэхдээ аав минь ажлаасаа ирээд гэртээ дvнхийгээд суух нь бид нарт маш сайхан аз жаргал, халуун дулаан уур амьсгал болж өгдөг байсан юм.
-Ааваасаа зэмлэлийн vг сонсч байв уу?
-Байлгvй яах вэ. Наймдугаар ангийн банди охинтой vерхээд гэртээ оройтож ирнэ. Тэгэхээр зэмлэдэг. Гэхдээ хашгичиж, загнаад байдаггvй. Дуугvй хэрнээ бид нарыг айлгаад л байдаг байсан юм. Аав, ээжээс дөрвvvлээ л дээ. Дан банди нар. Аав маань “Тамхи гэдэг зvйлийг татахын бол надаас ямар шан авахаа мэдэж байгаа биз” гэж нэг удаа хэлсэн юм. Тамхи л татвал ааваас нэлээд том зэмлэл ирнэ гэдгийг мэдээд бид дөрвөөс хэн ч тамхи татаагvй. Тийм сайхан хvмvvжлийг аав маань бидэнд өгдөг байлаа. Хvмvvстэй ч сайхан харилцана.
-Аавдаа зориулсан уран бvтээл хийж амжсан уу?
-Ганцхан л уран бvтээл байдаг юм. Тэр бол “Дэлхий дvvрэн инээд” гэж дуу. Энэ дуугаа удахгvй нээлтээ хийх сангийнхаа арга хэмжээн дээр дуулна. Би “Дэлхий дvvрэн инээд”-ийг 10 орчим жил дуулсангvй. Аавдаа зориулсан уран бvтээл хийх хvсэл сэтгэлд байсаар л байгаа.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш