АНУ-ын шүүх уушигны хавдраар нас барсан тамхичны эхнэрт 23.6 тэрбум ам.доллар төлөхийг тамхи үйлдвэрлэлээрээ Нэгдсэн Улсад 2–рт ордог компанид үүрэг болгов. Тодруулбал RJ Reynolds Tobacco компани энэхүү торгуулиас гадна 16.8 сая ам.долларын нөхөн төлбөр төлөхөөр болсон байна. Заргаа авсан Синтиа Робинсон гэгч эмэгтэй тус компанийн эсрэг анх 2008 онд зарга үүсгэж нөхөн төлбөр шаардсан бөгөөд нөхөр нь 12 жилийн өмнө буюу 1996 онд нас баржээ.
Гэхдээ Reynolds компанийн зүгээс шүүхийн шийдвэрийг шударга ёсны хэм хэмжээнээс хэтэрсэн, ямар ч үндэслэлгүй хэмээн мэдэгдээд байгаа юм. Шүүх хурал 4 долоо хоног үргэлжлэх үеэр Робинсоны өмгөөлөгчид Reynolds компани тамхи татахын хор хөнөөлийг хэрэглэгчиддээ мэдүүлэх тал дээр хайхрамжгүй хандсан, энэ нь Робинсоны нөхрийг тамхинд донтож, улмаар уушигны хавдар тусахад хүргэсэн хэмээн тайлбарлажээ. Дашрамд дурдахад, Reynolds компани шүүхийн шийдвэрийг давж заалдахаар төлөвлөөд байгаа аж.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/