Загвар өмсөгч гэхээсээ илүүтэйгээр П.Энхмөнхөд хүчиндүүлсэн гэдгээрээ бараг л “олны танил” болоод байгаа Г.Дэлгэрмаагийн ээжийг жүжигчин Б.Тунгалагийн охин гэх мэдээлэл өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан билээ. Тодруулбал “… Г.Дэлгэрмаа нь гавьяат жүжигчин Б.Тунгалагийн охин бөгөөд нэлээд хэдэн жил загварын тайзнаа алхсан болохоор оддын дунд танилын хүрээ өргөнтэй нэгэн аж…” гэх мэдээлэл тарсан.
Тэгвэл энэ мэдээлэл нь худлаа гэдгийг түүний найз мэдэгдсэн юм. Тодруулбал “Г.Дэлгэрмаагийн ээж нь жүжигчин Б.Тунгалаг бишээ. Сурталчилгаанд нь хүүхэд нь болж тоглож байсан юм. Өөрийнх нь ээж ХӨСҮТ-эд насаараа ажилласан асрагч хүн байдаг юм” хэмээн мэдэгдлээ.
Г.Дэлгэрмаа өөрийн цахим хуудсандаа “ Миний сайхан ээж хvv хоёр (уран бvтээлийн зураг авалтын vеэр шоо)” хэмээн мэдэгдсэн нь ийнхүү эндүүрэхэд хүрсэн бололтой.
Д.Ана Urlag.mn