logo

"Иргэдийн мэдээллийн цаг"-ийг зохион байгуулна

2014/07/22
Улсын бүртгэлийн ерөнхий газраас Иргэдэд зориулсан эрх зүйн албан бус сургалт, сурталчилгааны ажлын хүрээнд иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн бүртгэлийн болон иргэний бүртгэлийн архивын лавлагаа, бүртгэлийн анхан шатны  мэдээлэл, бүрдүүлэх материал, бусад холбогдох мэдээ, мэдээллийг хүргэх зорилгоор  нийслэлийн зургаан дүүрэгт иргэдийн олноор үйлчлүүлдэг төрийн болон төрийн бус байгууллага, худалдааны төв, ерөнхий боловсролын сургууль, нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагуудад тодорхой хуваарийн дагуу зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Үүний дагуу УБЕГ-аас 2014 оны долоодугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын байранд, долоодугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын байранд  “Иргэдийн мэдээллийн цаг”-ийг  зохион байгуулж Улсын бүртгэлийн хууль, тогтоомж, бүртгэлийн анхан шатны мэдээ, мэдээлэл, зөвлөгөөг хүргэхээс гадна мэдээллийн булан самбар ажиллуулж, гарын авлага тараах, санал, хүсэлтийг хүлээн авах аж.

Цаашид Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэдэд Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн болоод бусад бүртгэлтэй холбогдсон хууль, тогтоомжийн талаар дээрх хэлбэрээр эрх зүйн албан бус сургалт зохион байгуулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш