Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн зүгийн нутгийн зарим гаараар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Хэрлэн, Халх голын саваар 22-27 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 29-34 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 25-27 хэм дулаан байна .
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 хэм дулаан, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.