Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, АНУ-ын Азийн сантай хамтран нийслэлийн 6 хороонд загвар хороо төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү төслийн хүрээнд төсөл хэрэгжиж байгаа гэр хорооллын 3 хороонд боловсон хогийн цэг барихаар төлөвлөжээ.
Төлөвлөж байгаагаар тус хогийн цэг нь нэг загвар, тохижилттой байх төдийгүй орчин тойронд нь ил задгай хог хаягдал үүсэхгүй байхаар зориулагдсан тусгайлсан байгууламж байх юм байна. Мөн тухайн байгууламжид байнгын ажилчид ажиллаж, хогийг ангилан ялгах, тээвэрлэх үүрэг гүйцэтгэх юм байна.
Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 27-р хороо, Дунд Дарь-эхийн 47-р гудамж, Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Хайлаастын зам дагуу Согоотын 55 дугаар гудамж, ХУД-ийн 13-р хороо, 7 хэсгийн задгайн Туулын 7-р гудамжуудад хог хаях байгууламжийг барина.