Үндэсний их баяр наадам өдрүүдэд иргэд олноор үйлчлүүлдэг зах, худалдааны төвүүд олон хоног амарсан билээ. “Хүчит шонхор”, “Барс”, “Хархорин”, “Нарантуул-2”, “Да хүрээ” захууд 16-нд буюу өнгөрсөн лхагва гарагт, харин “Дүнжингарав” худалдааны төв өнгөрөгч баасан гарагт хэвийн ажиллаж эхлээд байгаа.
Тэгвэл “Нарантуул” худалдааны төв энэ сарын 23-нд буюу лхагва гарагаас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхлэхээр болжээ.