Өнөөдөр аргын тооллын 2014 оны долдугаар сарын 23. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн зуны дунд цагаан морин сарын 27. Буд гараг. Гөрөөсөн толгой одтой, 3 хөх мэнгэтэй хөхөгчин хонь өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 5 цаг 24 минутад мандан, 20 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Их халуун болох улирал 6 цаг 34 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Ажлын боломжоо шалга. Санхүүгийн асуудлаа шийдэж, өндөр орлого олох боломжтой. Харилцаа холбооны бүхий л хэлбэрт нээлттэй бай. Бусад хүнээр өөрийн санал бодлоо илэрхийлүүлэхээсээ илүү өөрөө өөрийгөө илэрхийл. Ажилдаа болон гэртээ эрүүл байх хэрэгтэй. Аль болох стрессээ бууруул. Ажилтай ээж нарт үр хүүхдүүддээ зориулах цаг тун бага байна. Үүнд санаа зовохын оронд ямар нэгэн зүйл хий. Танд тооцооны хуудсаа төлөх шаардлага гарч ирнэ. Ажилгүй үедээ гадуур гарч хөгжилд.
Үхэр (4/20-5/20)
Азтай өдөр. Өөртөө анхаарал тавих цаг зав гаргах хэрэгтэй. Энэ өдөр таны азын тэнгэр гийх бөгөөд сугалаа худалдан авч, сонирхолтой тасалбар аван өөрийнхөө санхүүг өсгөж болох бүх зүйлийг оролдоорой. Зарим нэгэн зугаатай зүйлийг амьдралдаа оруулж ирсэнээс эрүүл мэнд чинь сайжирч, ажиллах шинэ урам зоригоор бялхах болно. Харин энэ тийм ч их үнэтэй байх хэрэггүй.
Хамтатгах (5/21-6/21)
Асуултын хариулт ерөнхий хэлэлцүүлэгээс гарч ирнэ. Тийм учраас анхааралтай сонсож үр дүнтэй зүйлийг сурч ав. Хамаатан садан ах дүүдээ хэтэрхий чанга бүү ханд. Бусдыг зөнд нь хаян сонголтыг олгон өөрөөр нь шийдвэр гаргуулах нь тэдэнд хувийн өсөлт хөгжилтийг бий болгодог. Зардалаа хасан, санхүүгээ нэмэгдүүлэн, өөрийн гэсэн данстай болоход тааламжтай өдөр. Энэ үдшийг өөртөө амралт өгөн өнгөрөө.
Мэлхий (6/22-7/22)
Анхаарал болгоомжгүй хэлсэн амлалтууд таныг таагүй байдалд оруулах магадлалтай. Сэтгэл санаа тогтворгүй байж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Хэд хэдэн зүйлийг хийх шаардлага танд тулгарах ба эцэст нь бухимдуулах магадлалтай. Та тогтвортой байж, бусдын үгийг бус өөрийн бодлоо дагахыг оролд.
Арслан (7/23-8/22)
Бүтээн байгуулах өдөр. Өдөр таны уйтгартай хэвшмэл амьдралаар эхлэх болно. Хоолныхоо клорыг тоолдог хүмүүс хоол нийлүүлэгчдээс санал болгосон шинэ хоолны дэглэм эхэлж магадгүй. Богинохон хугацаанд ч болов өөрийнхөө баригдмал байдлаас гарч завсарлага ав. Өөрийнхөө дуртай зүйлийг хийх нь хоолны дэглэм барихад хэрэгтэй байдаг. Учир нь та илүү амар тайван байдаг. Хандлага зан араншингаа өөрчлөх нь таныг хямралд оруулна. Өөрөөр хэлбэл таны үргэлж хийдэг зүйлс тань танд сэтгэл ханамж өгдөг тул танд тохирохгүй өөрчлөлтүүдээ эргэн хар.
Охин (8/23-9/22)
Од эрхэс туйлын сайн илтгэх урлагийн чадварыг баталж байна . Гэхдээ дуртай сэдвээ барьж аваад салахаа байхаас анхааралтай бай. Зарим зүйл дээр үзэл бодол хүчтэй байх ба жижиг санаануудын нарийн зүйлүүдийг мэтгэлзээнээс таашаал авах нь лавтай. Гэхдээ та үзэл бодол нэгтэй хүмүүстэй байсан ч хүн бүрийг энгийнээр жолоодох болно. Уйтгартай хэвийн байсан өөрийн өдөр тутмын ажил хэрэгтээ хатуу чанга бай.
Жинлүүр (9/23-10/22)
Эерэг өдөр. Ухаалаг бөгөөд хамгийн сүүлийн үеийн гэр орноо чимэглэх санааг дүүрэн сонин сэтгүүл дээрээс олж болно. Хэрвээ та ийм санааг хайж байсан бол эргэлзэх хэрэггүй. Хийх гэсэн ажил тань төлөвлөгөөний дагуу явагдахгүй. Гэхдээ гонсойх хэрэггүй. Та хөгжил дэвшилд хүрч чадна..
Хилэнц (10/23-11/21)
Эерэг өдөр. Оддын нөлөөлөл танд сайнаар ирэх учраас өнөөдөр өчигдрөөс арай дээр байх болно. Ажилтай холбоотой аялал нь олон боломжийг өгнө. Хэдийгээр та нэг их хол газар аялахгүй боловч энэ аялал таны өдөр тутмын үйл ажиллагаанд сэтгэл хөдөлгөсөн зүйлүүдийг нэмэрлэх болно. Таны төсөөлөл эв дүй тань бусдыг гайхшруулах болно. Төсөл бичиж байгаа хилэнцийнхэн ажлаа түргэсгэх хэрэгтэй.
Нум (11/22-12/21)
Энэ өдөр шинээр танилцсан хүмүүс таны амьдралд олон таатай чухал нөлөө үзүүлнэ. Цаашид ч тантай үргэлж дотны нөхөд байх болно. Урьдын зүүд биелэх нигууртай. Зодоон маргаан зүүдэлвэл аз авчирна. Биеийн тамирын дасгал хийх харилцаа холбоо тогтоох амралт зугаа цэнгэлд тааламжтай. Орчлон ертөнцийн амар амгаланг мэдэрсэн энэ өдөр танд удаан хугацаанд мартагдахгүй.
Матар (12/22-1/19)
Өнөөдөр хэлэх үгэндээ болгоомжтой ханд. Анхаарал төвлөрөлт шаардагдсан ажил хийдэг хүмүүс төлөвлөсөн ажлаа амжуулах найдвар бага байна. Учир нь таны сэтгэл санаа тогтворгүй байх төлөвтэй. Тиймээс чухал анхаарал шаардсан ажлыг хийх хэрэггүй. Гэр бүлийн уур амьсгал тааламжтай. Энэ өдөр албан болон албан бус үдэшлэг, хурал уулзалтыг зохион байгуулахад тохиромжтой. Гэр орноо шинэчлэн засварлахад бүтэмжтэй байна.
Хумх (1/20-2/18)
Энэ өдөр хумхынхны хайрын од нь гийсэн өдөр болно. Танихгүй хэн нэгэнтэй болзох бол энэ нь таны бодож байснаас хамаагүй дээр байж удаан хугацааны харилцаа үүсэх магадлал өндөр байна. Хэрвээ та хэн нэгэн хүнтэй эсвэл өндөр албан тушаалтантай хүний анхаарлыг татах гэж оролддог бол өнөөдөр та санасандаа хүрч чадна.
Загас (2/19-3/20)
Өдрийн турш өөрийн зорилгоо нэн тэргүүнд тавь. Тэгвэл оройдоо гэр бүлийнхэнтэйгээ хамт байх цаг завтай болно. Хүн болгон л тантай хамт байхыг хүсч байна. Хэрвээ танд авч хэлэлцэх асуудал байхгүй бол нэгээс нөгөө рүү дахин дахин хөөгдөж, өөрийн хамгийн чухал ажлаа дуусгаж чадахгүй. Хэрвээ та хайрттайгаа харилцаандаа асуудалтай байгаа бол таны шийдвэр маргааныг улам хүндрүүлж магадгүй тул зөвлөгөө ав.